Tuesday, May 20, 2014

Урлаг гэж юу вэ?
2013 оны 7 сарын 24
via The Grand Art Exclusive Gallery

Урлаг гэж юу вэ? Монголчууд эртнээс “уран сайхан“ хэмээн хэлэлцсээр ирсэн нь урнаар бүтээн туурвиж сайхныг цогцлоон бүтээх, уран сайхан зүйлээр мэлмийгээ баясгаж, сонороо мялаан, сэрж мэдэрч, таван мэдрэхүйгээрээ гоо зүйн таашаал хүртэх үйлийг бүхэлд нь илэрхийлсэн утгатай. Харин орчин үед үүнийг бид урлаг хэмээн нэрлэдэг. Урлаг гэдэг нь угтаа монгол хэлний “ур“ хэмээх язгуурт “-лиг“ дагаврыг залгаж үүсгэсэн ур төгс гэсэн утга бүхий “урлиг“ гэсэн үг болой. Яг л тэнгэрлиг, сүрлиг гэдэгтэй агаар нэг.

Урлаг судлаачид өдгөөг хүртэл урлаг гэж чухам юу вэ гэдэг дээр маргаж, мэтгэлцсээр байгаа юм. Анхны кубист, импрессионист уран зураг, кино, гэрэл зураг гээд тухайн үедээ шинэлэг урлагийн үзэгдлүүдийг урлаг биш хэмээн үзэж байв. Урлагт гарч ирсэн шинэ үзэгдлүүд нь ихэвчлэн “Урлаг мөн биш тухай“ хурц маргааныг эхлүүлдэг бөгөөд улмаар урлагийн тухай тодорхойлолтыг улам өргөн хүрээтэй болгож байдаг. Ийм ч учраас урлаг судлаачид өнөөг хүртэл Контемпорари буюу нэн орчин үеийн урлагийг эцэслэн томъёолж чадаагүй байгаа, ямар шинэ хэлбэр үзэгдэл шинээр гарч ирэхийг таах аргагүй гэж үздэг.

Урлаг гэж “Тодорхой ур чадварыг ашиглан мэдлэг мэдээллээ буулгах явц буюу бүтээгдэхүүн” гэж тодорхойлсон байдаг бол Британника толь бичигт “бусдад үзүүлж болох гоо зүйн чанартай эд зүйл, орчин, туршлагыг өөрийн ур чадвар, төсөөллөө ашиглан бүтээх” гэж тодорхойлсон байдаг. Гэсэн хэдий ч урлагийг эцэслэн томъёолох нь зөрчилтэй, бүр хэн урлагийн талаар тодорхойлолт гаргах эрхтэй нь ч тодорхойгүй, уран бүтээлч, сэтгэгч, хүн судлаач, сэтгэл зүйч нар бүгд л өөрсдийн салбартаа тохирсон урлагийн тухай тодорхойлолтыг ашиглаж байдаг.

Процедуралистууд урлаг бол аливаа бүтээлийг хийх туурвих ба үзэж сонирхох тухайн үйл явц нь урлаг болохоос биш тухай эд материалын онцлог, үзэгчид хэрхэн хүлээж авч буй нь хамаагүй гэж үздэг бол функционалистууд тухайн бүтээл ямар үүрэг агуулгаар ашиглагдаж байгаагаас урлаг мөн эсэх нь тодорхойлогдоно, тухайлбал эртний грекийн ваарыг дарс хадгалах сав болгож ашиглавал тэр урлагийн бүтээл бус, харин үзмэр, судалгааны материал болгон ашиглах, ур хийцийг нь бахдан харвал сая хүний гоо сайхныг илтгэсэн уран сайхан хийц бүхий бүтээл болон хувирна гэж тооцдог. Мөн уран бүтээлч хийсэн зүйлээ урлан бүтээл, урлаг гэж үзсэн л бол бусад нь юу гэх нь хамаагүй тэр бол урлаг мөн гэж үзэх нь байдаг бол алдарт зохиолч Лев Толстой эсрэгээр нь уран бүтээлч юу гэж бодох нь хамаагүй нийгэмд үзэгчид хэрхэн хүлээж авч байгаа нь урлагийг тодорхойлно хэмээн үзэж байлаа.

Өдөр тутмын амьдралын алхам тутмыг бид урлаггүйгээр төсөөлж болшгүй боловч анзаарах ч үгүйгээр өнгөрч байдаг. Бидний өмсөх хувцас, өрөө тасалгаа, тавилга, эдлэл хэрэгсэл, сонсох аялах дуртай дуу, уран зураг, хөгжим, унаа хэрэгсэл ер юуг ч хэн нэгэн хүний бүтээл байдаг. Харин энд урлагийн бүтээлийг туурвих ур чадвар, ялгааны тухай хөндөж ярих хэрэгтэй болно.

Дундад зууны өрнө дахинд “Урлаг” нь тусгай боловсролоор олж авдаг боловсролын чанартай долоон зүйл буюу “дүрэм, уран илтгэл, диалектик сэтгэлгээ, тооны ухаан, геометр, одон орон болон хөгжим” зэрэг байсан гэдэг. Улмаар хүмүүс шинжлэх ухааныг урлагаас ялган салгаж, сэлэм урлах, зураг зурах, ханын чимэглэл хийх гээд бүхий л бүтээл туурвилыг ‘Arts’ (Урлаг) хэмээн нэрлэж байсан ч 16-р зуунд Сэргэн мандалтын үе эхэлснээр уран зураг, уран барилга, баримлыг илүү өндөр түвшний туурвил хэмээн үзэх болж, бусад урлагийг ‘Craft’ (eng: Урлал, мэргэшил) гэсэн утгаар нэрлэх болов. 18-р зууны дунд үе гэхэд уран зураг, баримал, уран барилга, гоёл чимэглэлийн урлагийг дуу хөгжим, бүжиг, яруу найраг, утга зохиолтой хамтатган ‘Fine arts’ буюу “Гоё урлаг” хэмээн нэрийдэх болсон нь эдгээр урлагийн төрлүүдийг “гоо сайхан, утга уянга төгөлдөр” байх ёстой хэмээн үзэх болсонтой холбоотой. Энэ үед гүн ухааны хүрээнд “гоо зүй” хэмээх ойлголт гарч ирсэнээр “Урлаг гэж чухам юу вэ?” гэсэн асуулт хурцаар тавигдах болсон билээ.

Эдүгээ олон улсын түвшинд өндөр ур чадвар шаардсан “бүтээлч”, уран бүтээлчийг бүтээлч сэтгэлгээ, үзэгчийн гоо зүйн мэдрэмжийг төрүүлдэг төрлүүдийг “Урлаг” хэмээн, харин арай доогуур түвшний ур чадвар шаардах төрлийг ‘Craft’ (Урлал), харин үйлдвэрлэлийн буюу арилжааны зорилготой бол Design (Зохион бүтээх) хэмээн ерөнхийчлөн хуваах ба “урлал” ба “зохион бүтээх”-ийг “хэрэглээний урлаг” хэмээн нэрлэх нь ч бий.
Хүн бүрт урлагийг үзэх, урлагийн төрөл чиглэлүүдэд хандах, таашаах өөрийн гэсэн үзэл бодол, сэрэл мэдрэмж бийв Ийм ч учраас өдгөөг хүртэл нэгдсэн ойлголтод хүрээгүй, ямагт зөрчилдөж, маргалдаж, мэтгэлцэж байгаа хэрэг. Товчхондоо “Урлаг бол уран туурвил” юм, харин урлаг мөн үү, биш үү гэдэгт үзэгч таны үзэл бодол, өөрийн сонголт, гоо зүйн таашаал хариулна.

Урлагийг бүтцээр нь товчхондоо хэлбэр, агуулга юм гэж тодорхойлж болно.
Хэлбэр гэдэг нь (1) элемент, (2) туурвих зарчим ба (3) бүтээлд ашигласан материал багтах ба харьцангуй эдлэг ойлголт юм. Энэ утгаараа хэлбэр нь тухайн урлагийн төрөл, урсгал чиглэлээс үл хамааран хялбархан тодорхойлогдох ба тухайн бүтээлийг туурвилын өнгө, үнэт зүйл, орон зай, зураас, хөдөлгөөн, авиа дуу дүрсийг дурдан тэнцвэр, эрс тэс байдал, хамрах хүрээ, харьцаа, ашигласан материал зэргийг задлан тайлбарлаж болно.
Харин хэлбэрийн ард нуугдаж буй агуулгыг ойлгоход хэл, хилийн хязгаар гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл тухайн бүтээлийг хүлээж авах үзэгчид өөрсдийн мэдрэмж, төсөөллөөр тухайн урлагийн бүтээлийн агуулгыг ойлгож чадах юм.

Агуулга гэдэгт (1) уран бүтээлчийн хэлэх гэсэн санаа, (2) уран бүтээлчийн дүрслэл ба (3) үзэгч хэрхэн хандаж байгаа зэрэг багтах хийсвэр ойлголт юм. Иймд агуулга хэмээх ойлголтод улмаар шашин, улс төр, нийгэм зэрэг бусад хийсвэр агуулгын нөлөө, тэр бүү хэл уран бүтээлчийн бүтээл туурвих үеийн хөөрөл, онгод сэрэл, мансуурал ч хамаарч байдаг.

Аливаа уран бүтээлд аливаа нэг үйл явдлын тухай дүрсэлсэн байлаа гэхэд энэ нь түүхэн үйл явдал, тухайн үеийн улс төр нийгмийн байдал, хүмүүсийн итгэл бишрэл, уран бүтээлчийн энэ талаарх үзэл баримтлалыг харуулж, үзэгчид тухайн бүтээлээс хөөр бахдал, харуусал эмгэнэл, эсхүл уур хилэн, ухаарал, дургүйцэл зэргийг мэдэрч байвал энэ нь товчхондоо тухайн бүтээлийн агуулга болно гэсэн үг.

Энэ удаад бид орчин үеийн Дүрслэх урлагийн талаар уншигчдадаа сонирхуулж байна.

Дүрслэх урлаг нь бүхэлдээ хүний дүрслэн бүтээсэн урлагийг хэлэх бөгөөд үүнд эн түрүүнд зураг, уран зураг, баримал, уран барилга, гэрэл зураг, кино, барлал зэрэг ордог. Харин керамик, интерьер дизайн, гоёл чимэглэл, төмөр болон модон урлал нь чимэглэлийн төрөлд багтах ба нийтэд нь “Visual” буюу Үзэх урлаг хэмээн ангилсан байдаг. 20-р зуунд ‘Fine Arts’ буюу “Гоё урлаг” нь ‘Visual’- Үзэсгэл урлаг (уран зураг, баримал г.м.), ‘Auditory’ - Танхимын урлаг (дуу хөгжим, жүжиг, уран уншлага г.м.) ба ‘Performance’ -Үзүүлбэр урлаг (Үзэсгэл-танхимын урлагийн нийлбэр) болж задрав. Гэсэн хэдий ч эдгээр бүх ангилал нь мөнөөх л санал зөрөлдөөнийг төрүүлсэн хэвээр байгаа юм. Учир нь эдгээр ангилал бол өрнөдэхний хөгжлийн явцад бий болсон урлагийн төрөл, урсгал чиглэл бөгөөд орчин үед дижитал (угтаа бол “Дан тоо, нэгж тооны” буюу тоон гэсэн утгатай) урлаг, видео, медиа арт, вэб арт (Интермедиа формат) гээд мэдээлэл технологийн хөгжлөөс үүдсэн олон шинэ чиглэлүүд нэмэгдсээр байгаа. Харин дорно дахины хөгжлийг урлагийн тодорхойлолтод төдийлөн нягталж оруулаагүй, тооцдоггүй тухай, мөн ур чадвар тааруухан хэмээх ангилалд багтдаг “гар урлал”-ын гайхамшигтай бүтээлүүдийг өмгөөлдөг талаар шүүмжилдэг урлаг судлаачид олон бий. (Гэтэл уран зураг, баримал нь ур чадвараас үл хамааран шууд автоматаар “Гоё урлаг”-т тооцогддог.) Мөн зарим “Гоё урлаг”-ийн бүтээлээс илүү чадварлаг хийгдсэн арилжааны урлагийн тухай, алдар нэртэй уран бүтээлчдийн хийсэн бүхэн “Гоё” уран бүтээл мөн үү, ерөөс өнөө үед “Гоё урлаг” гэдэг нэр томъёо хэрэггүй гээд эцэс төгсгөлгүй маргаан хөвөрнө. Тэгэхээр олныг үл нуршин Дүрслэх урлагийн тухай яриандаа буцаад оръё.

Дүрслэх урлагийн элемент гэж юу вэ?

Дүрслэх урлагийн элемент буюу бүрдэл хэсэгт зураас, дүрс, хэлбэр, орон зай, бичилт, үнэт зүйл болон өнгө зэргийг ерөнхийд нь хамруулан ойлгож болно. Уран бүтээлч нь эдгээрийг бүтээх зарчимтай хослуулан урлагийн бүтээлийг туурвидаг. Бүтээлд бүх бүрдэл хэсэг орохгүй байж болно, гэхдээ доод тал нь заавал хоёр бүрдэл хэсэг байдаг. Баримал гэхэд гурван хэмжээстэй учраас хэлбэр, орон зайг заавал агуулах бол эдгээрийг хоёр хэмжээст орон зайд алслалт, сүүдрийг ашиглан дүрсэлж болно. Зураас буюу “хөдөлгөөнт цэг” нь аливаа дүрс, билэгдэл, эд юмсыг дүрслэхэд хэрэглэгддэг чухал элемент бол бичилт нь хурууны өндгөнд тэмтрэгдэхүйц хэлбэр, орон зай шиг бодитойгоор шууд буюу үнэмшилтэйгээр дүрслэгддэг бүрдэл хэсэг юм. Үүний жишээнд хивсний нэхээс, өнгөлөөгүй баримлын гадаргуу, зотон дээрх зузаан тосон будгийн давхарга, эсхүл жигтэй амьд харагдуулах зургийн сүүдэр зэргийг дурдаж болно. Харин өнгө гэдэг бол хүний нүдэнд өртөх гэрлийн гайхамшигт хугарлын ид шид л гэсэн үг. Зөвхөн ногоон өнгө л гэхэд багаар бодоход 84,000 янз байж болно гэж үзэхэд өнгөөр илэрхийлж болох бүтээл туурвил нь хязгааргүй юм. Үүнийг харин уран бүтээлчийн авьяас мэдрэмж, ур чадвар, онгод мэдэх хэрэг. Мөн үзэгчийн мэдрэмж чухал...

Хэв маяг, Дэг сургууль, Хөдөлгөөн

Өрнөдэхний түүхэнд маш олон урлагийн стиль (хэв маяг), школ буюу дэг сургууль, хөдөлгөөн буюу үзэгдэл гарч ирсэн байдаг. Эдгээр нь юугаараа ялгаатай юм бэ? Хэдийгээр урлаг судлаачид эдгээрийг өөр өөрөөр тодорхойлж, эдгээр нэр томъёог хооронд нь хольж солин хэрэглэж байдаг ч тодорхой хэдэн ялгаа бий:

Хэв маяг

Хэв маяг гэдэг нь урлагийн бусад төрлүүдэд ч хэрэглэгдэж байдаг түгээмэл нэр томъёо бөгөөд тухайн уран бүтээлийг хийхэд ашигласан техник буюу арга барилыг ихэвчлэн нэрлэх ба үүний жишээнд “Поинтиллизм” (утгачилбал “цэгчлэл” гэж болох) өнгө өнгийн жижиг цэгээр зураг бүтээх урсгалыг хэлж болно. Мөн Хэв маяг нь тухайн уран бүтээлийн цаад агуулга (“Урлагийг хүмүүст”, “Байгаль орчин” г.м.) буюу тухайн уран бүтээлчийн бүтээлээ туурвих өвөрмөц илэрхийлэл, уран бүтээлийн өнгө төрх зэргийг илтгэж болно. Тухайлбал Метафизик уран зурагт сонгодог уран барилгыг гажсан алслалт, хүнгүй хоосон байдал, замбараагүй байрлуулсан эд зүйлс зэргийг дүрсэлсэн байдгаараа онцлог байдаг.

Дэг сургууль

Аливаа нэг дэг сургуулийг ижил хэв маягийг баримтлагч, нэг багштай буюу нэг зорилготой бүлэг уран бүтээлчид үүсгэдэг ба эдгээр хүмүүс нэг газарт харьяалагддаг онцлогтой. Дундад зууны үед европын дэг сургуулиуд аль нэг газар орон буюу хотын нэрээр нэрлэгддэг байв. (Манайд Занабазарын дэг сургууль гэж байдагчлан) тэд багшаас шавьд баримталдаг хэв маяг, дэг сургуулиа өвлүүлэн уламжлуулдаг байв.

Хөдөлгөөн

Нийтлэг хэв маяг, үзэл баримтлалыг уран бүтээлдээ тусгадаг уран бүтээлчдийг хөдөлгөөн хэмээн нэрлэх ба дэг сургуулиас ялгаатай нь тэд заавал нэг газарт харьяалагдах буюу хоорондоо харилцаа холбоотой байх албагүй байдаг. Мөн дэг сургууль нь улмаар цаашид олон уран бүтээлчдэд нөлөөлдөг бол хөдөлгөөн нь тодорхой хугацаанд үргэлжлээд тухайн уран бүтээлчдийн уран бүтээлээр дуусгавар болох хандлагатай байдаг. Энэ утгаар нь хөдөлгөөнийг “үзэгдэл” хэмээн нэрлэх нь илүү оновчтой мэт.

ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ

Модернизм

Модерн урлаг нь Импрессионистуудын хүч түрэн орж ирсэн эрч хүч буурах үед буюу 1880-аад оноос эхлэн 100 шахам жил үргэлжилжээ. Судлаачдын хувьд 1800 оны эхээр буюу Романтизмаар эхэлсэн, 1830-аад оны Реализм, 1839 оны Гэрэл зургийн нээлт% зохиолч Бодлерын 1846 онд уран бүтээлчдийг “цаг үеэрээ бай” гэсэн уриалга, 1874 оны анхны импрессионист шоу гэхчлэн чиглэл чиглэлээрээ Модерн урлагийн анх эхэлсэн хугацааг тооцож, санал зөрөлдөж байдаг. 1880-аад оны тонализм, симболизм, пост-импрессионизм, нео-импрессионизм зэрэг олон измүүдийн аль нь Модерн урлагийг эхлүүлэв гэдгийг эцэслээгүй ч алийг нь ч үгүйсгэж буруу гэж үздэггүй ба эхэлсэн оноос үл хамааран Модерн урлаг нь өөрийн хэд хэдэн онцлог чанартай. Үүнд уран бүтээлч дотоод зөн совин, үзэл баримтлалдаа итгэх, үүнийгээ уран бүтээлдээ тусган илэрхийлэх, бодит амьдрал, нийгмийн асуудал, орчин үеийн амьдралын дүр төрхийг сэдвээр сонгох, аль болох байнга турших, шинийг эрэлхийлэх зэргийг судлаачид багтааж авч үзсэн байдаг.

Модерн урлаг нь тэр үеийн дүрслэх урлаг, дуу хөгжим, утга зохиол, уран барилга болон хэрэглээний урлаг зэрэгт илүү тод илэрсэн байх ба шинжлэх ухаан, технологи, амьдралын дадлага туршлагаар дамжуулан хүний бүтээх, засан сайжруулах, орчноо бүтээн бий болгох хүч чадлыг эрхэмлэсэн соёлын хөдөлгөөн байсан гэж үздэг. Хуучны уламжлалт сэтгэхүйг халж, өөрчлөлт, “одоо” үеэрээ амьдрах шинэ үзэл баримтлалыг зоримгоор уриалан, худалдаа арилжаанаас гүн ухаан хүртэлх оршихуйн бүхий л талуудын тухай тогтсон хэвшмэл ойлголтыг эвдэхэд дуудсан Модерн урлаг нь уламжлалт урлаг, уран барилга, утга зохиол, шашин, сүсэг бишрэл, нийгмийн зохион байгуулалт, өдөр тутмын амьдралын хэв маяг нь үеэ өнгөрөөсөн гэж үзэж, нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхэлдээ аж үйлдвэржсэн нийгэмтэй золгосон билээ.

19-р зуунд Европ хэд хэдэн дайн, хувьсгалыг туулж, Гегелийн диалектик үзэл, Ф.Ницшегийн экзистенциализмийн онол, Шопенхауерын “гутранги” онол, биологийн салбар дахь Ч.Дарвины хувьслын онол ба улс төрийн тухай Карл Марксын онол баримтлал зэрэг нь нийгэмд шашны эзлэх байр суурь, олон нийтийн итгэл бишрэл, сэтгэлгээнд эрс өөрчлөлт оруулж, улмаар Модерн урлаг үүсэх нөхцлийг алгуур бүрдүүлж байв. У.Эверделл Иммануэл Кантыг “анхны жинхэнэ модернист” хэмээн нэрлээд Францад утга зохиолын модернизм Бодлероор, дүрслэх урлагт Мане нараар эхэлсэн гэж үзсэнээ ч тэмдэглэсэн байх ба удалгүй хөгжим, уран барилгад Модерн урлаг нэвтэрчээ. Анх модернизмийг "avant-garde" (франц: тэргүүлэх эгнээ) хэмээн нэрлэж байсан ба энэ нь улмаар уламжлалыг халах, шинийг нээх, өөрчлөлт хийх эрс хөдөлгөөнийг нэрлэх нэр томъёо болон хэвшсэн байна. Францад анх үүссэн урланд бус en plein air (франц: задгай агаар) буюу гадаа зурахад чиглэж байсан ба хүмүүс эд зүйлсийг бус гэрлийг хардаг гэсэн баримтлалтай импрессионизм болон симболизм нь Модернизм үүсэхэд нэн чухал нөлөөг үзүүлсэн билээ.

1890-1910 - Эхлэл

Физикийн “Харьцангуйн онол”, дотоод шаталтат хөдөлгүүр ба аж үйлдвэржилт, нийгмийн шинжлэх ухаан зэрэг дэвшлүүд урлаг, утга зохиолын зүтгэлтнүүд, сэтгэгчид, уран бүтээлчдийн дунд хуучин уламжлалыг халах хөдөлгөөнийг эрс идэвхитэй өрнүүлэхэд хүргэж, Зигмунд Фрейдийн сэтгэлзүйн онол, үзэл баримтлал, Эрнст Махын позитивизм буюу “эерэг онол”, Ф.Ницше нарын “гутранги” үзэл зэрэг нь нийгмийн тогтсон сэтгэлгээг сандчаан, улмаар анхны “модернист” уран бүтээлчид хуучны хөрөнгөтний “элч”-ийн үүргээс татгалзав. Арнольд Шөньбергийн 1908 онд бичсэн анхны хөг үгүйсгэсэн чавхдаст хөгжмийн дөрвөлд зориулсан хөгжмийн зохиол, 1903 оны Василий Кандинскийн экспрессионист зургууд, 1911 онд түүний Мюнхенд байгуулсан ‘Der Blaue Reiter’ (герман: Хөх морьтон) бүлэг, П.Пикассо, Ж.Брак нарын 1908 онд үндэслэсэн кубизм зэрэг нь хуучин ертөнцтэй салах ёс хийх “модернист” аяны эхлэлүүд байв. Энэхүү анхдагч модерн хөдөлгөөн 20-р зууны эхэнд замхарсан ч дараа нь янз бүрийн радикал урлагийн хэлбэрүүд гарч ирэхээр оролдож байв. Эдгээрийн тоонд хөгжим модернизмийг авчирсан Стравинский, Шөньберг нарын хөгжмийн зохиолчид, Г.Климт, Матисс, Мондриан нарын зураачид, Les Fauves (франц: араатнууд буюу фовистууд), кубизм, сюрреализм зэрэг дүрслэх урлагийн хөдөлгөөн, хэв маягууд орохын зэрэгцээ Ле Кобусье, У.Гропи, М.в.д.Рое зэрэг уран барилгач, дизайнерууд өдөр тутмын суурин амьдралд орчин үеийн модернист өнгө төрхийг авчирч, утга зохиолчид ч өөрсдийн урсгал хөдөлгөөнүүдийг үүсгэн нийтэд хүргэж байв.

Импрессионистууд өөрсдийн урлагийг хүлээн зөвшөөрүүлсэнээр асар их өөрчлөлтийг эхлүүлсэн юм. Тэд өөрсдөө ч чөлөөтэй зоригтойгоор туурвих, турших болж, улмаар тоо томшгүй олон хэв маяг, дэг сургууль, хөдөлгөөнийг байгуулагдахад нөлөөлсөн ба эдгээр нь алга болж, нэмэн үүсч, нэгдэн нийлж байсны хамгийн шилдэг жишээ нь Пост-импрессионизм юм. Энэ нь 1885-1920 оны үед идэвхитэй өрнөсөн гэж хэлж болох ба угтаа бол хөдөлгөөн бус харин П.Сезанн, В.В.Хох, П.Гоген нарын зэрэг уран бүтээлчдийн Ипрессионизмийг өнгөрөөж дараагийн үе рүү дэвшин орсон салангид явц байсан билээ. Тэд Импрессионизмийн гэрэл, өнгийг хадгалж үлдсэн ч хэлбэр, зураас зэрэг бусад бүрдлүүдийг дүрслэх урлагт буцаан авчирсан юм. Харин 1890-1939 оны орчим хүртэл үргэлжилсэн фовист буюу “адгууслаг” хөдөлгөөний төлөөлөгч болох Матисс зэрэг уран бүтээлчид хурц өнгө, хүн ба эд юмсын анхдагч тойм дүрслэлээрээ экспрессионизмийг үндэслэсэн нь Герман зэрэг орнуудад дэлгэрэв.

1910–1930 - Тэсрэлт

Дэлхий 1-р дайны эхлэл өрний нийгэмд тайван бус байдлыг бий болгосноор уран бүтээлчид соёл урлагийн гоо зүйн таашаал өгөх үүргээс улам татгалзаж, бүр соён гэгээрүүлэх үүрэг нь хувьсгалч шинжтэй болов. 1913 онд л гэхэд Э.Хассерлийн “Санаа бодол”, Эзра Паундын “Имажизм”, Зэр Зэвсгийн шоу, Игорь Стравинскийн “Хаврын ёслол” мэднэлсэний зэрэгцээ П.Пикассо, Хенри Матисс нар уламжлалт алслалтын аргыг хэрэглэхээс татгалзсан нь урлагийн тухай нийгмийн ойлголтыг цочролд оруулж, урлаг, утга зохиол дахь энгийн реализм (бодичлол)-аас хальж, хөгжмийн бүтээлийн эгшиг өнгө, нийцэл зохирлыг ч үгүйсгэн баяжуулж байв.

Г.Климт, П.Сезанн нарын зураачид, Малер, Р.Штраусс нар “аймшигтай модернист”-уудад тооцогдож, футуризм, примитивизм, пессимизм нь модернизмийн шинэчлэлийн хэсэг нь болж байсан ч нийгэмд модернизм бүхэлдээ шинэчлэх хөдөлгөөний нэг хэсэгт тооцогдсон хэвээр байсан юм. Гэвч Дэлхийн 1-р дайн, хэдэн сая хүний үхэл, зэр зэвсэг зэрэг нь нийгэмд эсрэг тэсрэг үзэл бодлыг авчрахын сацуу техникийн дэвшлийг эрс хурдасган хүмүүсийн мэдэх уламжлалт амьдралын хэв маягийг өөрчилж реализмийг үгүйсгэхэд хүргэв. Дайны өмнө нийгмийн бага хүрээг хамарч байсан модернизм 1920-иод онд “Дадаист” хөдөлгөөн, улмаар Сюрреализм, Кубизм, Bauhaus (герман: барилгын газар), Ленинизм зэрэг хөдөлгөөнүүд гарч харь улсад ч түгэн дэлгэрч эхлэв. Авто тэрэг, агаарын тээвэр, харилцуур утас болон бусад тухайн үеийн технологийн дэвшлүүд хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилж , модернизмийг хүлээн авч эхэлсэн ба сонирхолтой нь энэ үед 1918 оноос өмнөх модернизмийг үгүйсгэх нийтлэг хандлага өрнөж байлаа. Зарим уран бүтээлчид тухайн үеийн “шинэ” модернизмийг “солиорол, сүнс сүлдгүй, механик” хэмээн шүүмжилж байсан ч модернистууд үзэгч олон, урлаг ба үзэгчдийн холбоо, нийгэм дэх урлагийн үүрэг зэрэг асуудлыг дэвшүүлэн ярилцаж, шинжлэх ухааны ололт, материаллаг үзэл ба хүний амьтанлаг шинж, сэтгэл хөдлөл гэсэн хоёр туйлт нийгэмд ирээдүйн амьдралын өнцөг бүрийг хамран өөрчлөх бүхэллэг “ертөнцийг үзэх үзэл”-ээ бүрэлдүүлж байв.

Уламжлалт реалист арга барилаас зайлсхийн шинийг эрэлхийлэх ба шинэ реалист хандлагыг баримтлах үндсэн хоёр зарчимд хуваагдсан модернистууд ХХ зууны ололт болох олон ургальч үзлээр амьсгалж, маш олон урсгал, чиглэлүүд үүсгэж байсан нь нэг нь нөгөөгөөсөө урган гарах бус харин эсрэг тавигдан гарч ирж байснаараа онцлог төдийгүй нэг уран бүтээлчийн туурвилд янз бүрийн урсгал, арга барил ажиглагдах нь ердийн үзэгдэл болж байлаа. Энэ үеийн томоохон үзэгдэл нь 1905-1939 оны орчим өрнөсөн Кубизм, Футуризм бөгөөд П.Пикассо, Брак нар геометрийн дүрсийн цувраа маягаар амьд биетийг дүрсэлж эхэлсэнээр үүсгэв. Харин энэ нь улмаар анхны модерн абстрак (орчин үеийн хийсвэр) баримлыг бүтээсэн Байхаус хөдөлгөөний эх сурвалж, уран бүтээлийн салшгүй бүрдэл хэсгийг бий болгожээ. Харин энэ үед Италид Футуризм үүссэн нь тухайн үед ихээхэн эрчимтэй хөгжсөн машин техник болон аж үйлдвэржилтийг урлагийн хэв маяг болгож байв. Мөн 1922-1939 оны үеийн Сюрреализм нь зүүд, зөн билгийн цаад утгыг тайлан гаргах, далд ухамсрыг илэрхийлэх тухай бөгөөд З.Фрейд алдарт сэтгэлзүйн судалгааны номоо хэвлүүлсэний дараа энэ урсгал гарч ирсэн нь санамсаргүй зүйл биш гэж судлаачид үздэг ажээ.

1930–1945 – Хоёр дахь үе

1930-аад он гэхэд модернизм олон нийтийн соёл, хэрэглээний урлаг ба олноор үйлдвэрлэх арилжааны салбарт ч нэвтрэв. “Нью Йоркер” сэтгүүл залуу модернист зохиолчдын шинэ бүтээлийг нийтэлж, 1919 онд Э.Жонстон анхны модерн хйисвэр лого тэмдгийг бүтээснийг Лондон Андеграунд ашигласан нь хялбар цээжлэгдэх лого тэмдэг бүтээж ашиглах эхлэлийг тавив. Энэ үеийн нийгэм улс төрийн хувьд хоёр хэсэгт хуваагдсан нь Октябрийн хувьсгалаас эхтэй бөгөөд улс төрийн шийдэл, утопианизм хоёрыг нэгтгэх томоохон түлхэц болсон юм. Дэлхийн 1-р дайнаас өмнөх модернизмийн примитивист, иррациональ үзэл баримтлал, 1920-иод оны Т.С.Эллиот, И.Стравинский нарын төлөөлөгч бүхий неоклассицизм зэрэг нь улс төрийн тодорхой шийдэлд хүрэх боолмжоор хязгаарлагдмал байсан бол Марксизм, Фашизм, их хямрал, дайн зэрэг нь нийгмийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлж, Б.Брехт, У.Х.Оден, А.Бретон нарын алдартнууд модернист марксистуудыг, харин У.Левайс, Т.С.Эллиот, Эзра Паунд нар модернист баруунтнуудыг төлөөлж байв.

Дэлхийн 2-р дайны дараа

Дайны дараа Европын соёлын төв, урлагийн ертөнцийн нийслэл болж байсан Парис хот эзгүйрч, модернист уран бүтээлчид, уран зураг сонирхогчид, яруу найрагч, зохиолчдын ихэнх нь Хойд Америк руу дүрвэж, үлдсэн нь бараг бүгд амь үрэгдсэн байсан ба тэднээс онцолбол П.Боннард нарын цөөн хэдэн уран бүтээлчид л амьд үлдсэн гэдэг. Ийнхүү 1940-өөд оны Америкт П.Пикассо, Х.Матисс, Сюрреализм, Кубизм, Фовизм, анхдагч модернизм зэргийн нөлөө, сургууль ба америк багш нарын сургалтыг хослуулсан модернист хөдөлгөөн өрнөсөн нь абстракт модернизм байсны дээр П.Мондриан, М.Эрнст, А.Бретоны бүлэг, П.Матиссын галерей, П.Гуггенхаймын галерей болон бусад хүчин зүйл ч нөлөөлж байв.

1945-1958 Ж.Поллок ба абстракт нөлөө

1940-өөд оны эцэс-1950-иад оны, үүнээс хойших үеийн урлагт хамгийн их нөлөө үзүүлсэн уран бүтээлч бол Жексон Поллок юм. Түүний бүтээл туурвих шинэчлэл нь контемпорари урлагийн чадамжид эрс хувьсгал хийсэн бөгөөд урлагийг бүтээх нь урлагтайгаа адил чухал гэдгийг мэдрүүлэн ‘Abstract Expressionism’ (Хийсвэр илэрхийлэл) хэмээх хэв маягийг үндэслэсэн юм. Тэрээр шалан дээрх зотон дээр 4 талаас нь тойрч, багсаар будгаа асгаж, дусааж, толботуулж, дүрст болон дүрс үгүй бүтээлийг туурвиж байсан нь уран бүтээлчдэд бүтээл туурвих шинэ арга техникийг таниулан хил хязгаарыг арилгасан ба түүний араас үй олон абстракт экспрессионист уран бүтээлчид төрж, уран бүтээл туурвих арга барил, урлагийн цар хүрээг өргөжүүлэн нээж, “өөрийгөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө тэр чигээр нь царцаан буулгахаас бусад танигдах хэлбэр дүрс, ер бүх зүйлийг үгүйсгэдэг” энэ хэв маяг эдүгээг хүртэл баяжин хөгжсөөр байна.

1960-аад он

1950-1960-аад оны хийсвэр уран зурагт абстракт экспрессионизмийн нөлөөгөөр Hard-edge painting (Өнцөглиг зураг), Geometric abstraction (Геометр хийсвэрлэл)-ийн бусад хэлбэр, улмаар Color field painting (Цулгай будган зураг), Lyrical Abstraction (Уянгын хийсвэрлэл) зэрэг шинэ чиглэлүүд үүсэв. 1960-аад оны сүүлээр Postminimalism, Process Art, (утгачилбал: Өрнөл урлаг) Arte Povera зэрэг уран зураг, баримлыг агуулсан хөдөлгөөнүүд үүсэн, анхдагч Conceptual Art (Агуулгат урлаг) эх үндсээ тавив. Ж.Поллокийн үндэслэсэн Өрнөл урлаг хэв маяг, агуулга, материал, зохиомж, цаг хугацаа, хиймэл болон бодит орон зай зэрэг бүхий л элементүүдийг ашигласан маш олон төрлүүдийг араасаа дагуулав.

1960-аад оны эхээр үүссэн Минимализм нь Геометр хийсвэрлэлээс үүдэлтэй сэдэвчилсэн бүтээл, “шавааралдсан” хийсвэр илэрхийлэл, сэтгэл хөдлөл зэргээс татгалзсан хэв маяг бөгөөд хамгийн энгийнээр ч урлагийн илэрхийллийг харуулж, агуулж болно гэж үздэг. Харин 1960-аад оны сүүлээр үүссэн Постминимализм хөдөлгөөн нь минимализмын татгалзсан хэлбэр агуулга бүхий минималист урлагийг бүтээх зорилготой байв. Энэ үед гарч ирсэн “Хийсвэр илэрхийлэл”-ийн шинэлэг сонирхолтой хэлбэр нь Коллаж (Зулмал урлаг), Ассембляж (Угсармал урлаг), Инстолляци (Өрөг урлаг) зэрэг байв. Анх 1950-иад онд Р.Раушенберг Поп (Нийтлэг) урлаг, инстолляци (Өрөг)-ийн урлагийг хослуулан чихмэл амьтан шувууд, арилжааны гэрэл зураг бүхий ассембляж хийсэн нь элдэв материалыг нийлүүлэн өөр утга санааг илэрхийлж болохыг харуулсан шинэ маягийн урлан бүтээх арга барилыг танилцуулсан, эдгээр төрлийн бүтээлийн эхлэлийг тавьсан алхам байв. Мөн 1960-аад онд үүсэн эдүгээг хүртэл оршиж буй нэг чиглэл нь Поп болон Оп Арт бөгөөд энэ нь хийсвэр илэрхийллийн хариу үйлдэл болж гарч ирсэн гэдэг. Поп арт (Нийтлэг урлаг) нь нийтийн соёлоос сэдэвлэсэн, материаллаг хэрэглээний өдөр тутмын амьдрал, зар сурталчилгааг дүрсэлдэг “марзан” урлаг гэж болох ба харин Op-Art (Хараа зүйн урлаг) нь 1960-д оны нэгэн ‘happening’ (Өрнөл урлаг)-ийн үзүүлбэрийн үеэр анх гарч ирсэн гэдэг.

Үзүүлбэр урлаг ба Тохиол урлаг
(Performance & happenings)

1950-1960-аад онд уран бүтээлчид Performance буюу үзүүлбэрт суурилсан бүтээлүүдийг анх хийж эхэлжээ. Энэ нь уран бүтээлч, барималчид үзэгчидтэй шууд харьцах, бусад бүжиг, дуу хөгжмийн чиглэлийн уран бүтээлчидтэй хамтран үзэгчдийн оролцоотойгоор үзүүлбэр тоглолт зохиох, үүндээ авад зохиомж буюу импрувизаци хийх зэргээр Хийсвэр илэрхийллийн шинэ уран бүтээлийг туурвих шинэлэг арга зам байв. Харин 1950-иад оны дунд үеэс 10 орчим жил идэвхитэй өрнөж байсан Happening буюу Тохиол урлагийг ихэвчлэн авангард уран бүтээлчид төлөвлөөгүй цугларалт маягаар зохион байгуулдаг, хамтрагч уран бүтээлчид, найз нөхөд, гэр бүл, ойрын хүрээнийхэн нэг газар цугларах ба нууцлаг, хийсвэр шинжтэй, тусгайлан хийсэн хувцас өмсдөг, гэнэт нүцгэлэх буюу хоорондоо авцалдаагүй үйлдэл хийх зэргээрээ Үзүүлбэрээс ялгардаг байна.

НЭН ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ

Дүрслэх урлагийн түүхэнд 19-р зууны сүүл үеэр бий болсон нэгэн шинэ үечлэл нь Модерн арт буюу Орчин үеийн урлаг билээ. Орчин үеийн урлагийн хөгжлийн энэ үед, ялангуяа ХХ зууны эхний хагаст модернизмийн хүрээнд маш олон урсгал, чиглэл vvсч хөгжсөн ч урлагийн vндсэн төрлvvд өөрсдийн vндсэн шинж чанар, уламжлалт арга барилаа хадгалж байсан онцлогтой бөгөөд чухам үүнээс Контемпорари арт буюу Нэн орчин үеийн урлаг төрсөн гэж үзэж болно. Contemporary гэдэг үг маань угтаа бол “Бидний амьдарч буй цаг үед бүтээгдэж буй урлаг” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл бидний хувьд “одоо цаг” дээр байх цаг үеэ нарийн мэдэрсэн, хамгийн шинэлэг өнөө үеийн бүхий л урлагийг ерөнхийд нь илэрхийлдэг.

Нэн орчин үеийн урлагт Дэлхийн 2-р дайнаас хойш бүтээгдсэн бүхий л урлагийн бүтээлүүдийг хамруулан үздэг ба Нэн орчин үеийн урлагийн галерей, музейнууд, бусад утга зохиол, уран барилга, дуу хөгжим зэрэг чиглэлийн урлагийн байгууллагууд судалгаа, цуглуулгаа чухам 1950-иад оноос хойших бүтээлүүдээс бүрдүүлдэг. Гэвч цаг тооллын хувьд болон дүрслэх урлагийн хөгжилд гарч ирсэн үзэгдлүүдээс шалтгаалан 1970-аад оноос яг одоог хүртэлх хугацаанд бүтээгдэж буй бүхий л урлагийн бүтээлийг тооцох нь бий. Учир нь 1970 онд үндсэндээ Модернизмын үе дуусч Постмодернизм эхлэн, (зарим урлаг судлаачид Модернизм, Постмодернизм хоёрыг тус тусдаа хөдөлгөөн гэж үздэг бол мөн зарим нь нэг урсгалын хоёр тал гэж үзэх нь ч бий) амар хялбар ангилагдахуйц салангид урлагийн хөдөлгөөнүүд эцэс болж, илүү нийлэг холилдсон бүтэцтэй урлагийн үзэгдлүүд гарч ирсэн үе гэж үздэг байна. Урлагийн төрөл, чиглэлүүд нийлэгжин холилдож, арга барил, бүрдэл элемент, зохиомж илэрхийллийн хэлбэрүүдээ дижитал уран зураг, эсгий баримал гэх мэтчилэн чөлөөтэй солилцох болсноос нэр төрөл олширч, хоорондын зааг ялгааг тодорхойлоход улам хэцүү, бараг боломжгүй болж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд дvрслэх урлагийн шинэ төрлvvд олноор гарч ирснийг тай холбон тайлбарлах нь зvйд нийцнэ.

Ерөөс ХХ зуунд хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их үйл явдал, хамгийн аймшигтай дайн тулаан өрнөж, нийгмийн бүхий л салбар эрс хурдацтай хөгжсөн бөгөөд үүнийхээ хэрээр хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж, урлаг соёл нь улам олон талтай болов. Сүүлийн 40-өөд жилд нийгэм, улс төрийн амьдрал, шинжлэх ухаан, техник технологи, мэдээллийн өндөр хөгжилтэй уялдан урлаг гэрлийн хурдаар өөрчлөгдөж байна. Урлаг ийнхүү өөрчлөгдөхдөө, уран бүтээлчид ийнхүү өөрчлөхдөө өмнө үүссэн хэв маяг, дэг сургууль, хөдөлгөөнүүдийг, шинэ агуулга, эсрэг болон эерэг шинэлэг байр сууринаас хандан үргэлжлүүлсээр байхын сацуу цоо шинэ хэлбэр, агуулга, чиглэлээр баяжуулан, салбарлаж, басхүү холилдож нийлэгжин хөгжих нь дамжиггүй. Хvн төрөлхтөний эдлэг болон оюун санааны ертөнцийн бvхий л шинж байдлыг уран сайхнаар илэрхийлэхийг эрмэлздэгээрээ аль ч үеийн бүхий л урлаг адил билээ.

 маяг, чиглэл урсгал

2010-12-28 17:14



Урлаг дахь чиглэл урсгалхийц маяг нь эрин үе бүрийн оюуны ачаалал бүхий тухайн амьдралыг тэмдэглэхөвөрмөц нэрийн хуудас” сайхны байнгын эрэл хайгуултүүний хөөрөлт болон уналтын илэрхийлэл юмЭдгээртроманготикбароккоклассицизмрококо хийц маягсентиментализмромантизмреализмнатурализмынурсгалчиглэлүүд хамаарагдана.харин уран сайхны соёл дахь орчин үеийн урсгалчиглэлүүдэд модернизм,постмодернизмыг оруулж үзнэ. Опостмодернизмд эхэндээ Францын философич Ж.Деле, Ж.Бодрийяр, Ж.Деррида нарын онолд үндэслэсэн философи соёл судлалын чиглэл хамрагдаж байснаа 70-аад оны дунд үед барууны бүх соёлд дэлгэрч улмаар 80-аад оны эхээр “постмодернизмын” үзэл санаа Ф. Жеймсон, Ф.Ж. Лиотар нарын бүтээлийн ачаар соёл судлал, социологийн янз бүрийн үзэл баримтлалд тэргүүлэх байр суухийг олж авсан байна. Урлагийн аль нэг төрөл эсвэл нэгэн зэрэг хэд хэдэн төрлүүд янз бүрийн эрин хийгээд ард түмнүүдэд зуршмал бөгөөд бүтээлч цөөнхийн үзэл санаагаа зүйн эрмэлзлэлийн нэгдлээр нөхцөлдөж хамгийн ерөнхийгөөр тэмдэглэсэн ойлголтыг түүхэн ёсоор тогтсон уран сайхнуудын шинж тэмдгүүдийн нийтлэг гэж тодорхойлж болох юм. Тэрчлэн тусгаар хүний сэтгэлийн толь нь түүний царай төрх байдаг шиг, урлаг өөрийнхөө цаг үеийн сэтгэлийг толь байдаг.




         Роман хийц маяг: Латин хэлний romanus буюу ромын гэсэн утгатай үг. X-XIII зууныБаруун Европын урлаг дахь хйиц маягийн чиглэл бөгөөд уран барилга болон баримлын чимэглэлд тэрчлэн томоохон сүмийн чимэглэлд илэрдэг. Роман хийц маягийн шашны байгууламж нь Ромын уран барилгын олон шинж тэмдгийг уламжилж, өндөр баганан дээр тулгуурласан хагас дугуй арк, хүнхэр тогтоц зэргийг өргөн ашигласан сүрлэг бөгөөд оюунлаг байгууламжаараа ялгагддаг, тэрчлэн Готтын хийц маягаас ялгаатай нь тодорхой утгаар газартай нь илүү харьцаж, хүчирхэгийн сэтгэгдэл тарүүлэн олон хэлбэртэй баримлын зохиомжтой.

         Готтын хийц маяг: Энэ нь роман хийц маягийн байр суурийг XIII-XVI зууны Европт хүлээн авсан. Мөн л энэ шашны уран барилга, баримал болон мебель, хувцас, хаалга. Цонхон дээрх өнгөт шилээр хийсэн зураг, хээ угалз зэрэг чимэглэлийн хавсрага урлагтай холбоотой юм. Хэрэв роман хийц маяг хэвтээ чиглэлээр голлон нүсэр болсон бол энд өөдөө, дээшээ, бурхан руу тэмүүлсэн босоо зохиомж голлодог. Энэ нь нэг бүрчлэн тодорхой авч үзэх явдал, уран барилга, уран баримлын органик холбоо, сум хэлбэртэй арк, олон өнгөтэй шилээр хийсэн зураг, хээ хуараар чимэглэсэн ухлаасан том цонхтой, уужим саруул өрөө тасалгаа, танхимууд алтлаг өнгийн модон сийлбэр болон сийлбэрлэн будаж шунхадсан шашны баримал зэргийг ашигласан үзэсгэлэнтэй чимэглэл юм. Готтын ихэд алдаршсан байгууламжууд нь Парисийн дарь эхийн сүм, “Кёльнийн сүм”, Брюсель дахь “Ратуша” болно.
          Барокко/Италийн хэлний barocco” буюу жигтэй хачин, сонин гэсэн утгатай үг/ хийц маяг нь Баруун Европын урлагт уран барилга, хөгжим, уран зураг, утга зохиол чимэглэлийн урлагт XVI зууны сүүлчээс XVIII зууны дунд үе хүртэл зуршмал байсан. Агуу их болон үзэсгэлэнтэй сайханд эрмэлзэх, ороомог, мушгиа гэхчилэн тахир шугамын хэлбэрийн чимэглэх элемент баялаг байх нэгдмэл ансамбльд жишээ нь: цэцэрлэг паркийн урлагт захирагдаж нэг бүрчлэн тодорхой авч үзэхэд их анхаарсан байдаг. Тухайлбал Санкт – Петербургийн жран барилгад /өвлийн ордон/ Барокко тодорхой ор мөрөө үлдээсэн юм. Хөгжим болон уран зохиолд энэ хийц маяг нь барил ярьдаг чанар”, хөврөлдсөн байдал чимэлэлийн хэтрүүлэл зэргээрээ илэрдэг.
          Классицизм: /Латин хэлний classicum буюу үлгэр жишээ гэсэн утгатай үг/ нь XVII – XIXзууны эх хүртэлх урлаг, утга зохиол дахь хэм хэмжээ болон үлгэр загвар болох эртний Герк Ромын өв рүү буцахыг тэмдэглэсэн хийц маяг ба чиглэл. Энэ чиглэлд рационализм хэм хэмжээт байдал, илэрхийллийн дуурьсал, тод илрэл, энгийн байдалд татагдах, зохоимжийн тогтуун тайван байдал зэрэг нь тодорхой хувь эзэлнэ. Жишээ нь уран зохиол дахь дээд ба доод хийц маягийн зиндаачилалд, жүжгийн зохиол дахь цаг хугацаа, орон байрын шаардлагад гэх мэтчилэн илэрсэн. XIX зууны дуднд үщд классицизм нийгмийн гоо сайхны мэдрэмжийн хөгжлөөс хоцорч, амьдралгүй академизм болж хувирсан байна.
          Рококо: /Франц хэлний “vocaille” буюу тосгуур гэсэн утгатай үг/ Баруун европын урлагт бусдыгаа бодвол харьцангуй дэлгэрсэн хийц маяг юм. XVIII зууны Францад барокко ба классицизмийн хооронд завсрын байрлал эзэлж байв. Язгууртан элитийн таашаалыг тусгаж энэ хийц маяг нь XIV Людовикийн үед ихээхэн дэлгэрсэн болхоор түүний нэрээр ч нэрлэгдэх тохиолдол байдаг байна. Уран барилга, уран зураг, чимэглэлийн хавсрага урлагт энэ нь илүү тодорхой илэрдэг. Рококо хийц маягийн тодорхойлогч шинж нь чамин тансаг зүйлд эрмэлзэх, овор багатай хэлбэрийн детальчлал, тод цэвэр өнгийг цагаан болон алтлаг өнгөтэй хослох, барилгын гадаад чанд баримтлал болон дотоод тансаг байдлын эрс ялгарал зэрэг болно.




          Сентиментализм: / франц хэлний “sentiment” буюу мэдрэхүй гэсэн утгатай үг/ нь баруун европ болон америкийн урлаг, утга зохиолд XVIII зууны II хагаст “оюун ухааны ноёрхолиргэншлийг эерэг үүрэгт урам хугарсны үр дүнд бий болсон уран сайхны урсгал юм. Уран сайхны бүтээлийн доминант болох оюун ухааны эсрэг танин мэдэхүйн хэрэгсэл болох мэдрэхүйг шүтэхүй сөргүүлэн тавигдсан юм. Ж.Ж.Руссогийн оюун ухаан алдаж болно гэхдээ мэдрэхүй хэзээ ч алдаж болохгүй” гэж хэлснийг тэд уриагаа болгосон. Цэвэр хэлбэрдэх үзлийн үүдээс сентиментализм өмнөх классицизм, дараах романтизмынхаа завсрын байр суурийг эзэлж, өөрийн гоо зүйг боловсруулаагүй.

          Романтизм: бол өрнөдийн соёлд өргөн дэлгэрсэн үзэл санаа, уран сайхны чиглэл юм. Тэрээр францын их хувьсгалын үр дүн хийгээд сэргэн мандалтын үеийн рационалист дэг хатуу жаяг, залуу хөрөнгөтөн нийгмийн хариу болж XVII зууны сүүлчээс XX зууны эхэн үехүртэл урлаг, дундад зууны болоод сэргэн мандалтын үеийн ардчилсан бөгөөд ардын үзэгдлийг сонирхож, тэдгээрийн үлгэр домогийн элемент, багт наадмын чөлөөт үзэл санааг уламжилж, хачин маягтай урлагт татагдаж, тэдгээрийг туйлчлан санаандаа сайшаах болсон. Романтик  хөдөлгөөний төв нь А болон Ф шлегелүүд, новалис, Ф.В. Шеллинг болон олон философичи, яруу найрагчдын үеийн Герман орон болж байв. Романтизм нь залуучуудад илүү бүтээлч эрх чөлөөнд тэмүүлэх тэмүүлэл болохын хувьд одоо ч гэсэн дэлхийн урлагт ямагт амьдарч байна.
          Реализм: /хожуу үеийн латин хэлний “realis” буюу бодослог, бодитой гэсэн утгатай үг/ нь уран зохиол болон дүрслэх урлагт хамаарах гоо зүйн нэр томъёо юм. Үүнийг хоёр янзаар тайлбарлаж болно. Өргөн утгаар нь хүнд бодитойгоор харагдаж байгаагаар нь амьдралыг өөрийнх нь хэлбэрээр дүрслэх ерөнхий баримтлал одоо ч байгаа, явцуу талаараа багаж хэрэгслийн утгаар бол гоо зүйн тодорхой зарчимд хамаарч орох бүтээлч аргаа бөгөөд сэргэн мандалтын үетэй / XIV – XVI зуун /, эсвэл гэгээрүүлэгч реализмын тухай ярьж байсан XVIII зуунтай адилтгадаг.
          Натурализм: /латин хэлний nature буюу байгаль гэсэн утгатай үг/ Францын Огюст Конт, Английн Герберт Спенсер болон позитвизмын философийн бусад төлөөлөгчдын íºëººãººð åâðîï áîëîí àìåðèêò XIX зууны III хагаст ¿¿ññýí óðàí çîõèîë, ä¿ðñëýõ óðëàã, òåàòð, êèíîíû ñàëáàð äà÷ü á¿òýýë÷ ÷èãëýë þì. Òýäãýýðèéí ¿çýë ñàíààíû ¿íäñýíä æèíõýíý ïîçèòèâ ìýäëýãèéã òóñãààð  øèíæëýõ óõààí áîëîí ýäãýýðèéí êîìïëåêñ õàðèëöàí ¿éë÷ëýëýýñ ãàðãàí àâ÷ áîëíî ãýñýí ñýäýâ îðøäîã. Ñóäëàà÷äûí ¿çñýíýýð óðàí á¿òýýë ÷ íü ïîçèòèâ, òóðøëàãûí øèíæëýõ óõààíû ¿íýíä ë çàõèðàãäàæ, õ¿ðýýëýí áóé åðòºíöèéã äýýä çýðãèéí îáúåêòèâ ÷àíàðòàéãààð, ÿìàð ÷ áóäàã øóíõ, íºõöºë õîðèî öýýðã¿éãýýð òóñãàõ ¸ñòîé þì. Íàòóðàëèñò çîõèîë÷èä, çóðàà÷èä õîæèì íü Ç. Ôðåéä øèíæëýõ óõààíä õàíäñàí øèã õ¿íèé àìüäðàëûí áèîëîãèéí òàëä èë¿¿òýé àíõààð÷, õ¿íèé õàìàã ë íóóæ õààñàí äàæ äàëäàëñàí áîëãîíûã  õýëýõèéã îðîëäñîí.
Îð÷èí ¿åèéí óðàí ñàéõíû ñî¸ëûí ÷èãëýë áà õèéö ìàÿã
          Ìîäåðíèçì: íü á¿õýë á¿òýí XX çóóíû òýðã¿¿í õàãàñò á¿õýëäýý áàðóóíû óðàí ñàéõíû ñî¸ëûí øèíæ ¿íäñýí øèíæ ÷àíàðûã òîäîðõîéëñîí ÷èãëýë áºãººä îíîëûí õóâüä Àìüäðàëûí ôèëîñîôè” áîëîí ýêçèñòåíöèàëèçìèéí ÿíç á¿ðèéí õóâèëáàðóóäòàé íÿãò õîëáîîòîé þì. Ìîäåðíèçìèéí õ¿ðýýíä õîæóó ¿åèéí àæ ¿éëäâýðæñýí íèéãìèéí øààðäëàãàä õàðèó áîëîõ àõóéí îþóíû øèíý ¿íäñèéã õàéæ òîãòîîõ áîëñîí. Ò¿¿íä XX çóóíû óðëàã äàõü ººð õîîðîíäîî áàéíàã õóðö ºðñºë人í, ìýòãýëöýýíä îðæ áàéäàã ÿíç á¿ðèéí óðñãàë òóõàéëáàë: ýðò áà õîæóó ¿åèéí èìïðåññèîíèçì, ñèìâîëèçì, ôóòóðèçì, ñóïèðìàòèçì, êîíñòðóêòèâèçì, äàäàéçì, ñþððåàëèçì, àáñòðàêöèîíèçì, çýðýã õàìðàãääàã.
          Ïîñòìîäåðíèçì: íü ñî¸ëûí õýðýãëýýíä îð÷èí ¿åèéí äàðààõ” ¿å /XX çóóí/-èéã òýìäýãëýæ áàéãàà þì. Ñî¸ë ãýäýã íýð òîìú¸îíû àäèëààð ïîñòìîäåðíèçì íü ººðèéíõºº óã ÷àíàðààð àìáèâàëåíò áà çºð÷èëò áîëîõûí õóâüä íýãýí óòãààð òîäîðõîéëîãäîõã¿é áºãººä òîäîðõîéëîãäîæ áîëîõã¿é þì. Àíõ ¿íäýñíèé ôðàíöûí ñî¸ëûí õ¿ðýýíä õàìðàãäàæ áàéñàí áîë 1870-ààä îíû äóíä ¿åýñ îðîí íóòãèéí õ¿ðýýíýýñ õàëüæ, áàðóóíû ñî¸ä òóõàéëáàë àìåðèêèéí óðàí çîõèîëîîð ã¿íçãèé íýâòýð÷ äýëãýðñýí áàéíà. Ò¿ðýìãèé õàðüöàõ íü ïîñòìîäåð íü ÷èãëýëèéí ñî¸ëûí õýì õýìæýý þì.




          Èìðåññèîíèçì: /Ôðàíö õýëíèé “impressionisme”, “impession”, áóþó ñýòãýãäýë ãýñýí óòãàòàé ¿ã/ íü XIX çóóíû III õàãàñààñ XX çóóíû ýõýí ¿åèéí óðëàãûí ÷èãëýë þì. Èìïðîññèîíèñòóóä áàéãàà áîäèò åðòºíöèéã ò¿¿íèé õºäºë㺺íä íü áîëîí ººð÷ëºëò äóíä íü èë¿¿ àìüäðàëòàéãààð, áàéãààãààð íü òóñãàõ, ºíãºö ñýòãýãäëèéã óðëàãèéí õýðýãñëýýð äàìæóóëàõûã ýðìýëçñýí. Ýíý àðãûã Ý.ìàíå íýýñýí. Ýíý ÷èãëýëèéí ïëåíýð äýýð çàäãàé àãààðò á¿òýýëýý õèéñýí. Ñåçàíí, Âàí Ãîã, Ï.Ãîãåí çýðýã ïîñòèìïðåññèîíèñòóóäûí á¿òýýë¿¿ä íü èìïðåññèîíèñò õºäºë㺺íä ºâºðìºö õàðèó äóóãàðñàí íü à÷ õîëáîãäëîî ºã÷ äàðàà íü áàðèìàë, çóðààñàí çóðàã, õºãæèì æðàí çîõèîë áîëîí, òåàòð èìïðåññèîíèçì äýëãýðñýí.

          Èíâàéðîíìåíò: /Àíãëè õýëíèé “environment” áóþó õ¿ðýýëýí áóé îð÷èí øýñýí ¿ã/ íü XIX çóóíû 60-ààä îíä ¿¿ññýí. Èíâàéðîíìåíò áîë õ¿ðýýëýí îð÷íû áîëîí  ýëåìåíò¿¿äòýé óðàí á¿òýýë÷èéí á¿òýýñýí îáúåêòóóäûã ëîãèêã¿éãýýð õîñëîõ çàìààð õ¿ðýýëýõ îðîí çàéã /áàéãàëèéí ãàçàðç¿éí öîãöîëáîð, õîò áîëîí õààëòòàé áàéð ñàâ …/ çîõèîí íàéðóóëàõ / îðàíæèðîâêà / ÿâäàë þì. Èíâàéðîíìåíòèéí òºðë¿¿ä ãýâýë ýêîëîãèéí óðëàã, ëýíä-àðò áàéãàëèéí áàðèìàë çýðýã áàéæ áîëíî.


ЕСБХБ Гүйцэтгэлийн шаардлага 8:
Соёлын өв

Танилцуулга

1. ЕСБХБ нь одоогийн болон ирээдүйн үе удамд үзүүлэх соёлын өвийн чухлыг хүлээн
зөвшөөрч байна. Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенци
ба Материаллаг бус өвийг хамгаалах тухай Конвенцитай нийцэж байгаа энэ
Гүйцэтгэлийн шаардлага орлуулшгүй соёлын өвийг хамгаалах болон
үйлчлүүлэгчдийг бизнесийнхаа ажиллагааны явцад соёлын өвд сөрөг нөлөө
үзүүлэхээс зайлсхийх эсхүл багасгахад чиглүүлж байна. Үүнээс гадна, энэ
Гүйцэтгэлийн шаардлагын соёлыг өвийг төсөл ашиглахтай холбогдсон шаардлагууд
хэсэгчлэн Биологийн олон төрөлхт байдлын тухай Конвенциар тогтоосон
стандартуудад үндэслэж байгаа болно. Банк нь соёлын өвийн менежмент, түүний
тогтвортой ашиглалтанд болгоомжтой, Рио-гийн Тунхаглалын дагуу хандах явдлыг
дэмжиж байна.

2. Соёлын өв үнэ цэнэтэй түүхийн болон шинжлэх ухааны мэдээллийн эх үссвэрийн
хувьд, эдийн засаг-нийгмийн хөгжлийн активын хувьд, хүмүүсийн соёлын нэгдмэл
шинж чанарын салшгүй хэсэг болохын хувьд чухал юм.

3. Хамгаалалт, хадгалалтын эдгээр зорилтын биелэлтийг хангахдаа Банк холбогдох олон
улсын Конвенциуд болон бусад хэрэгслийг 1 мөрдлөг болгон дэмждэг. Төслийн
нөлөөний бүс нутагт соёлын өвд хамаатай хууль, журмыг бүх тал дагаж мөрдөх, мөн
ажиллагаа явуулж байгаа орны олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргийг
хүндэтгэх шаардлагыг ЕСБХБ хүлээн зөвшөөрдөг. Эдгээр хууль нь соёлын өв эсхүл
эртний эд зүйлсийн тухай хууль, төлөвлөлт эсхүл барилгын ажлын зөвшөөрлийн
тухай хууль, хадгалалтын эсхүл хамгаалалтын талбайн тухай журам болон бий
болсон түүхийн орчин тойрныг зохицуулсан бусад хууль, журам эсхүл уугуул
хүмүүсийг хамгалахтай хамаатай хууль байж болно.


4. Зорилтууд

Энэ Гүйцэтгэлийн шаардлага /ГШ/-ын зорилтууд бол:

4. ЕСБХБ-ны санхүүжүүлж байгаа төслүүдийн нөхцөлд соёлын өвийг хадгалахыг
дэмжих;
 1. Соёлын өвийг төслийн ажиллагааны сөрөг нөлөөнөөс хамгаалах;
2. Бизнесийн ажиллагаанд соёлын өвийг ашигласнаас олох ашиг тусыг тэнцүү
хуваах явдлыг дэмжих;
3.Боломжтой газар бүр соёлын өвийн тухай ойлголт болон үнэлэлт талархлыг
дэлгэрүүлэн дэмжих.
4.Боломжтой газар бүрт соёлын өвийн тухай ойлголт, бахархлыг дэлгэрүүлэх

5. Энэ ГШ соёлын өвийг сөрөг нөлөөнөөс зайлсхийх замаар хамгаалах, хэрэв
зайлсхийлэх боломжгүй бол ЕСБХБ-ны санхүүжүүлж байгаа ажиллагаанаас учирч
______________________________
1 Тухайлбал, дараах:
 Дэлхийн соёлын болон байгалиын өвиөг хамгаалах тухай Конвенци, 1972 /ЮНЕСКО Дэлхийн
өвийн Конвенци/
 Материаллаг бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенци, 2003 /ЮНЕСКО Материаллаг бус өвийн
Конвенци/
 Усан доогуурх өвийг хамгаалах тухай Конвенци, 2001 /ЮНЕСКО Усан доогуурх өвийн Конвенци/
 Нийгмийн хувьд соёлын өвийн үнэ цэнийн тухай Европын Зөвлөлийн бүдүүвч Конвенци, 2005  Соёлын ач холбогдолтой газрыг хамгаалах тухай Австралийн ХТОУЗ-ийн Тунхаг бичиг /Буррагийн
Тунхаг бичиг/ Австралийн ХТОУЗ

болзошгүй сөрөг нөлөөг зохих болон пропорциональ маягаар багасгах, сааруулах
ерөнхий бүдүүвчийг үйлчлүүлэгчдэд тогтоож өгч байгаа юм.

Хэрэглээний цар хүрээ

6. Хэрэв төсөл орлуулшгүй соёлын өвийг хөндөж болзошгүй тохиолдолд энэ
Бодлогыг хэрэглэнэ. Энэ ГШ-ын заалтуудыг соёлын өв хууль ёсоор хамгаалалтад
авагдсан эсэх, эсхүл урьд нь гэмтсэн эсэхийг үл харгалзан хэрэглэнэ.

7. Энэ ГШ-ын зорилгуудын үүднээс соёлын өв гэсэн нэр томъёог дараахаар
тодорхойлно: өнгөрсөн үеэс өвлөсөн баялгийн бүлэг, хүмүүс тэднийг өмчлөлийг
харгалзахгүйгээр тэдний байнга хөгжиж буй үнэт чанар, итгэл, мэдлэг болон
уламжлалын тусгал болон илэрхийлэл хэмээн тодорхойлдог. Тэр материаллаг
/биет/ болон материаллаг бус өвийг багтаадаг бөгөөд түүний хил хязгаар нь өвийн
экспертуудын дунд өрнөсөн үлэмж маргааны цөм болж байна. Соёлын өвийг орон
нутгийн, бүсийн, үндэсний түвшинд эсхүл олон улсын хамт олны 2
 хүрээнд
үнэлж болно.
 Биет соёлын өв археологийн, палеонтологийн, түүхийн, архитектурын, шашин
шүтлэгийн, гоо сайхны ач холбогдолтой хөдлөх ба үл хөдлөх зүйлс, талбай,
бүтцийн хэсэг, байгалийн онцлог чанар болон гоо үзэсгэлэнт газрыг
хамааруулна.
 Материаллаг бус соёлын өв гэж нийгмийн бүлэг, хэсэг болон зарим
тохиолдолд хувь хүн тэдний соёлын өвийн хэсэг гэж үздэг, нэг үе удмаас
дараах үе удамд3 шилжин ирдэг практик, төсөөлөл, илрэл, мэдлэг, ур чадвар,
мөн хэрэгсэл, зүйлс, хүний гараар бүтсэн зүйл болон тэдгээртэй холбоотой
соёлын орчинг хэлнэ.

8. Соёлын өвийн үнэ цэн эсхүл ач холбогдлыг илэрхийлсэн талбай эсхүл зүйлсийг
батлагдсан төслийн бодит хэрэгжилтийн үеэр хүлээж байгаагүй байрлалд олж
болохыг ЕСБХБ хүлээн зөвшөөрч байна. Төсөлд энэ ГШ-ын заалтуудыг хэрэглэнэ,
хэрэв тэр:
 үлэмж хэмжээний газар ухалт, эвдрэл сүйдэл, газрын хөдөлгөөн, үер зэрэг
биет байгаль орчинд өөрчлөлт оруулах ажиллагааг багтааж байвал,
 ажиллагаа явуулж байгаа орны хүлээн зөвшөөрсөн соёлын өвийн талбай
дотор, эсхүл ойролцоо байрлаж байгаа бол,
 уугуул хүмүүсийн соёл, мэдлэг ба практикт сөрөг нөлөө үзүүлмээр байвал.

9. Бусад тохиодолд энэ ГШ-ыг хэрэглэх асуудлыг Банк байгаль орчин болон
нийгмийн үнэлгээний процессын явцад шийдэнэ /Доорхи 10-р зүйлийг үзнэ үү/.
Соёлын өвийн хадгалалт болон менежментийг дэмжихээр онцлон зориулагдсан
төслүүдийг Банк нэг бүрчлэн хянан нягтална. Зохимжтой бол энэ ГШ-ын
шаардлагуудыг, байгаль орчны болон нийгмийн арга хэмжээний бүхэл
төлөвлөгөөний /БОНААТ/ ба менежментийн системийн нэг хэсэг болгон хэрхэн
чиглүүлж, зохицуулахыг Банк үйлчлүүлэгчтэй тохиролцоно. Байгаль орчны
болон нийгмийн үнэлгээ болон менежментийн шаардлагыг ГШ 1 ба ГШ 10-т
тоймлосон болно.
____________________________________________
2 Энэ тодорхойлолт нь Нийгмийн хувьд соёлын өвийн үнэ цэнийн тухай Европын Зөвлөлийн бүдүүвч
Конвенцитай нийцэж байгаа болно. Соёлын өвийг мөн соёлын удам дамжсан өв хөрөнгө, соёлын актив,
соёлын баялаг эсхүл соёлын хөрөнгө гэж нэрлэдэг. 3 Материаллаг бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенцид тусгаснаар.
72
 Шаардлага

Үнэлгээ

Соёлын өвөнд учирч болзошгүй эрсдэл ба нөлөөг шалгах

10. Байгаль орчны болон нийгмийн үнэлгээний эрт үе шатанд /ГШ 1-ийг үзнэ үү/
үйлчлүүлэгч аливаа соёлын өв төслийн сөрөг нөлөөнд өртөж болохыг илрүүлж,
санаандгүй аливаа олдоцтой тааралдах боломжийг үнэлнэ /16-р зүйлийг үзнэ үү/.
Үүнийг хийх явцад үйлчлүүлэгч зохистой маягаар холбогдох яамд, эксперт болон
орон нутгийн нийгмийн бүлгүүдтэй уулзаж, зөвлөлдөнө.
4
 Соёлын баялгийн
судалгааны эрч хүч нь болгоомжтой хандлага болон холбогдох хувь
эзэмшигчдийн сэтгэлийн зовиурын тусгалтай нийцэх эрсдэл ба нөлөөг бүрэн
дүүрэн тодорхойлоход хангахуйц байх ёстой.

Материллаг бус өвөнд үзүүлэх нөлөө

11. Хэдийгээр соёлын материаллаг бус өвөнд үзүүлэх боломжит нөлөө соёлын
материаллаг өвд үзүүлэх нөлөөнөөс бага илэрхий байж болох боловч тэд адил үр
дагавартай байж болно. Уламжлалт ур чадвар, мэдлэг ба итгэлийг хадгалахад
байгаль орчин шийдвэрлэх ач холбогдолтой бол аливаа нүүлгэн байршуулалт
эсхүл салгалт уламжлалт мэдлэг, болон/эсхүл жижиг хэл, аялгууг алдахад хүргэж
болох бөгөөд эцсийн эцэст нийгмийн бүлгийн задралд хүргэж мэднэ.

Нөлөөнөөс зайлсхийх
12. Үйлчлүүлэгч соёлын өвөнд ноцтой хохирол учруулахгүй төслийг байршуулах
болон төлөвлөхийн төлөө хариуцлага хүлээнэ. Хэрэв төслийн хөгжлийн эрт үе
шатанд боломжит нөлөөг илрүүлсэн бол, дизайны болон барилгын талбайг сонгох
үе шатанд сөрөг нөлөөнөөс зайлсхийх явдыг илүүд үзвэл зохино.

 Зайлсхийх боломжгүй нөлөөг үнэлэх

13. Нөлөөнөөс зайлсхийх боломжгүй бол үйлчлүүлэгч урьдчилсан шалгалтын дүнд
үндэслэн боломжит нөлөөг, шаардлагатай бол зураг төсөлд оруулах шаардлагатай
өөрчлөлтүүдийг үнэлэх судалгааг хийнэ. Энэ судалгааны цар хүрээг ЕСБХБ-тай
төсөл бүрчлэн тохирно. Судалгааг мэргэжлийн, туршлагатай соёлын өвийн
мэргэжилтнүүд ГШ 1-ийн дагуу бүхэл байгаль орчны болон нийгмийн
үнэлгээний нэг хэсэг болгон, эсхүл тусад нь хийнэ. ЕСБХБ гадны экспертуудын
оролцоог шаардаж болно.

14. Соёлын өвөнд нөлөөлөх нөлөөний үнэлгээ ба саармагжуулалтыг үндэсний
болон/эсхүл орон нутгийн хууль, журам болон хамгаалалтын бүсийн
менежментийн төлөвлөгөө, олон улсын хууль ба олон улсын хэмжээнд хүлээн
зөвшөөрсөн сайн практикийн дагуу хийнэ. ЕСБХБ-ны ажиллагаа явагдаж байгаа
ихэнхи оронд хууль нь биет соёлын өвийн обьектыг зайлуулах ба талбайг эвдэлж
сүйтгэхийг хориглодог. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн сайн практик
нь археологийн эсхүл палеонтологийн хээрийн судалгаа, олдсон зүйлсийн
лабораторийн шинжилгээ, шинэ олдоцыг харуулсан үзэсгэлэн, баримт бичгийг
багтаана, гэхдээ түүгээр хязгаарлагдахгүй.
Соёлын өвөнд учрах нөлөөний менежмент
_________________________________
4 ГШ № ба 10-ыг үзнэ үү. А зэрэглэлийн төслүүдийн тохиолдолд үүнийг судалгаа тооцооны уулзалтын үед
хэлэлцэж болно. ГШ 10-ын 10-р хэсгийг үзнэ үү.
73
 15. Үйлчлүүлэгч хээрийн судалгааны үр дүнд үндэслэн, соёлын өвийн ач холбогдлын
талаархи экспертын үнэлгээ, үндэсний хууль тогтоомж болон холбогдох олон
улсын конвенциудын шаардлага, мөн өртсөн нийгмийн бүлгүүдтэй хийсэн
зөвлөлдөөний үр дүнд /17-р зүйлийг үзнэ үү/ үндэслэн тэр соёлын өвөнд учрах
аливаа сөрөг нөлөөг багасгах, саармагжуулах зорилгоор зохих саармагжуулах
арга хэмжээг хэрэгжүүлэлтийн хуваарь ба тэдгээр арга хэмжээнд шаардагдах
төсвийн хамт боловсруулах шаардлагатай болно. Тэдгээр саармагжуулах арга
хэмжээг төслийн Байгал орчны болон нийгмийн арга хэмжээний төлөвлөгөө
болон тустаа Соёлын өвийн менежметийн төлөвлөгөөнд оруулж болох юм.
Үйлчлүүлэгч саармагжуулах арга хэмжээний биелэлтийг хянах сургалтанд
хамрагдсан болон мэргэжлийн ажилтнуудыг бэлэн байлгах, төсөл дээр ажиллаж
байгаа аливаа гэрээт гүйцэтгэгч шаардагдах ур чадвар болон мэргэжилтэй байх
бөгөөд тэдний менежмент ба мониторингийг ГШ 1-ийн 19 –р зүйлийн дагуу хийх
явдлыг хангана.

Тохиолдлын олдоцны горим журам

16. Үйлчлүүлэгч тохиолдлын олдоцны, төслийн хэрэгжилтийн явцад санаандгүй
олсон биет соёлын өв хэмээх, менежментийн заалтууд биелэгдэх явдлыг хангана.
Эдгээр заалт нь олсон зүйлс эсхүл талбайны тухай холбогдох эрх бүхий
байгууллагуудад мэдээлэх; төслийн ажилтнуудыг тийм санаандгүй олдоц олдох
боломжийн талаар сэргийлэх; болон цаашдын бужигнаан эсхүл эвдрэл сүйдлээс
зайлхийлэхийн тулд олдоц олдсон бүсийг тойруулан хашаа барих зэргийг
багтаана. Үйлчлүүлэгч зориулалтын болон мэргэжлийн мэргэжилтэн үнэлгээг
хийж, үндэсний хууль тогтоомж болон энэ ГШ-тай нийцэх арга хэмжээг
тодорхойлтол аливаа тохиолдлын олдоцыг эвдэхгүй байна.

Өртсөн нийгмийн бүлгүүдтэй хийх зөвлөлгөөн

17. Хэрэв төсөл соёлын өвийг хөндөх магадлалтай бол үйлчлүүлэгч хүлээн авагч
орны дотор урт хугацааны зорилтын тулд соёлын өвийг ашиглаж байгаа, эсхүл
санаанд орох хугацаанд ашиглаж байсан өртсөн нийгмийн бүлгүүдтэй чухал ач
холбогдолтой соёлйн өвийг тодорхойлох хийгээд үйлчлүүлэгчийн шийдвэр гаргах
процесст өртсөн нийгмийн бүлгүүдийн тийм соёлын өвийн талаархи санал бодлыг
тусгаж оруулахын тулд, зөвөлгөөн хийнэ. Үйлчлүүлэгч өртсөн нийгмийн
бүлгүүдэд төслийн цар хүрээ, байршил, хугацаа болон соёлын өвөнд нөлөөлж
болох аливаа ажиллагааны тухай мэдээллийг ил тод, зохих хэл дээр хүргүүлнэ.
Тийм зөвлөлдөөн ГШ 10-ын шаардлагыг даган мөрдөх ёстой бөгөөд ГШ 10-ын
дагуу төслийн байгаль орчны болон нийгмийн нөлөөллийн тухай илүү өргөн
зөвлөлдөөний процессын нэг хэсэг байж болно. Зөвлөлдөөн мөн соёлын өвийг
хамгаалах үүрэг бүхий холбогдох үндэсний эсхүл орон нутгийн зохицуулалтын
байгууллагуудыг оролцуулна. Соёлын өвөнд үзүүлэх нөлөөг өртсөн нийгмийн
бүлгүүдийн мэдээлэлтэй оролцоотойгоор зохих ёсоор сааруулна.

18. Хэрэв төсөл соёлын өвийг ноцтой хөндөх магадлалтай хийгээд түүний эвдрэл
эсхүл алдагдал нь ажиллагаа явагдаж байгаа, соёлын өвийг урт хугацааны
зорилгоор ашигладаг улс орон доторхи нийгмийн бүлгүүдийн соёлын эсхүл эдийн
засгийн амьдрах чадварт аюул учруулах бол үйлчлүүлэгч 17-р зүйлийн
шаардлагыг хэрэглэх бөгөөд дараахийг хийтэл цаашдын алхмыг хийхгүй: (i)
өртсөн нийгмийн бүлнүүдтэй итгэлцэл сайн санааны хэлэлцээ хийх; (ii) тэдний
мэдээлэлтэй оролцоо болон хэлэлцээний амжилттай үр дүнг баримтжуулах.


74
 Соёлын өвийг төсөл ашиглах нь

19. Хэрэв төсөл нь уламжлалт амьдралын хэв маягийг биежүүлж байгаа уугуул
хүмүүсийн соёлын баялаг, мэдлэг, шинэ санаачилга эсхүл практикийг арилжааны
зорилгоор ашиглах санал тавибал үйлчлүүлэгч уугуул хүмүүст: (i) үндэсний
хуулиар олгогдсон тэдний эрх; (ii) санал болгосон арилжааны хөгжлийн цар хүрээ
ба шинж чанар; (iii) тийм хөгжлийн боломжит үр дагаврын тухай мэдээлнэ. Хэрэв
тэр дараахийг хангахгүй бол үйлчлүүлэгч тийм ашиг хонжоо олох ажлаар
хөөцөлдөхгүй: (i) уламжлалт амьдралын хэв маягийг биежүүлж байгаа уугуул
хүмүүсийн өртсөн нийгмийн бүлгүүдтэй сайн итгэлцлийн хэлэлцээ хийх; (ii) тийм
ажиллагаа явуулах тэдний мэдээлэлтэй оролцоо болон тэдний чөлөөтэй,
урьдчилсан, мэдээлэлтэй зөвшөөрөл олгохыг баримтжуулсан байх; болон (iii)
тэдний ёс заншил ба уламжлалтай холбоотой тийм мэдлэг, шинэ санаачилга эсхүл
практикийг ашиг хонжоо олох үйл ажиллагаанд чиглүүлснээс олох ашиг тусыг
шударга, тэнцүү хуваах явдлыг хангах. Хэрэв төсөл нь уугуул хүмүүсийн соёлын
баялаг, мэдлэг, шинэ санаа эсхүл практикийг ашиглахыг санал болгож байгаа бол
ГШ 7-ийн 37-р зүйлийн шаардлагуудыг хэрэглэнэ.
















Соёл гэж юу вэ?
“Тэр бол соёлтой хүн, харин тэр бол муухай бүдүүлэг” гэх яриа хаа сайгүй. Ялангуяа хэдэн мянганы нүүдэлчин амьдралыг туулаад суурин ахуй, нийгэмшсэн амьдралд ороод сайндаа л гурван зуун жилийг элээж байгаа манайд ийм яриа өдөр тутам, захаас аваад сонсогддог. Энэ юуг хэлээд байна аа. Зүгээр л их Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд гардагчлан “нусаа хүрхийтэл нийгээд гэрт орох” юм уу, халааснаасаа нусны алчуур гаргаж ирэх хоёрын ялгааг хэлээд байна уу. Бид өнөөдөр хотын соёл гэж их ярьдаг боллоо. Энэ нь Улаанбаатарынхан л соёлтой байх ёстой гэсэн үг үү. Эсвэл бидний амьдралын өнөөгийн хэв маягаас огт өөр зүйл шаардаад байна уу гээд олон асуулт гарч ирж байна.
Уг нь соёл гэдэг нь огт өөр, бүүр их өргөн хүрээтэй зүйл юмсанж.
1870 аад оны үед Эдвард Тейлор  соёлыг “мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, морал, хууль, зан заншил зэргийг нийгмийн нэгэн гишүүн гэдэг утгаараа олж авсан цогц ойлголт” хэмээн тодорхойлсон байдаг. Соёл судлаач  Geert Hofstede хэлэхдээ “нэг хэсэг хүмүүсийг нөгөө хэсэг хүмүүсээс ялгаж буй сэтгэлгээний программчлал” гэжээ. Ерөнхийдөө соёл гэдэг нь хэсэг бүлэг хүмүүс бүгд хүлэээн зөвшөөрч, амьдрах загвар болгон бүрэлдүүлсэн үнэ цэнэ болон нормын систем юм гэж үзэж болох юм. Харин  тухайн бүлэг хүмүүсийн сайн, зөв, бий болгохыг хүсч буй зүйлсийн талаархи  итгэлийг үнэ цэнэ хэмээн нэрлэдэг байна.  Энэхүү үнэ цэнийн хүрээнд, тодорхой нөхцөл байдалд тохирсон зан үйлийн хэм хэмжээг норм гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл норм гэдэг нь нийгмийн гишүүдийн бие биедээ хандах үйлдлийг зохицуулах нийгмийн дүрэм юм. Хувь хүний эрх чөлөө, ардчилал, үнэн гэж юу болох, шударга байдал, үнэнч байдал, нийгмийн өмнө хүлээх хариуцлага, эмэгтэйчүүдийн үүрэг, хайр, гэрлэлт зэрэг бүхий л асуудалд тухайн нийгэм, бүлэг хүмүүсийн нийтлэг хандлага нь үнэ цэнэд үндэслэгдэн, нормоор дамжин хариу үйлдэл үзүүлдэг. Хүмүүс энэхүү үнэ цэнэ, нормийнхоо төлөө маргалдаж, тэмцэлдэн заримдаа үхэх ч тохиолдол байдаг. Түүнчлэн үнэ цэнэ нь нийгэм, улс төр болон эдийн засгийн байр байдал, улс төрийн бодлого, зарчимд тусгалаа олдог байх юм.  Аугаа их Шекспирийн “Ромео Жулетта”-гийн хайр дурлал бол зүгээр л хоёр залуугийн хайр дурлал гэхээсээ илүүтэй ариун ёс журам, хүн сэтгэлийн норм хэм хэмжээний жинхэнэ илэрхийлэл гэж болох.
Соёлыг бүтээгч үнэ цэнэ, нормыг хэн нэг нь гүйцэлдүүлэн бий болгосон байдаггүй. Энэ нь тухайн ард түмний уламжлал зан заншил, ахуй, шашин, хэл, боловсрол, улс төр, эдийн засгийн философи, нийгмийн бүтэц зэрэг хүчин зүйлсийн он удаан хөгжлийн явцад бүрэлддэг бүтээгдэхүүн гэж болно. Тэгвэл Монголчууд бидний итгэл үнэмшил, нийтээрээ хүлээн зөвшөөрч, дагаж мөрддөг хэм хэмжээ, үнэтэй цэнэтэй зүйлс маань юу болж байна вэ.
Нэг тэрбум гаруй хүнтэй Энэтхэг улс ойролцоо хүн амтай Хятад улс шиг хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь тэд өнөөдрийн сайн сайхнаас илүүтэй хойд насны амьдралд ач холбогдол өгдөгтэй холбоотой гэх нь бий. Мөн Ортодокс Христийн шашинтай Орос орны хувьд эд баялаг, сайн сайханд хүрэхийн тулд бурхантайгаа ярилцахдаа заавал ламаар дамждаг шиг сайн сайхан амьдралд хүрэхэд мафи, авлига байхыг соёл нь хүлээн зөвшөөрөөд байх шиг.  Гэтэл Протестант шашин голлон хөгжиж ирсэн Америкууд эртнээс сайн сайхан зүйлийг хүсэх, бурхантайгаа ярилцахдаа хэн нэгний хүчийг авах шаардлагагүй, хүн болгон шууд харьцах боломжтой гэдэг утгаараа нийгмийн сайн сайхан бүх хүнд ижил тэгш хуваарилагдах нь зүй ёсны хэрэг гэж үздэг байна. Чухам энэ л үзэл, ард түмний нийтлэг итгэл үнэмшил Ардчилал, зах зээлийн системийг бий болгоод, дэмжиж байдаг байна. 
Тэгвэл Азийн улс орнуудын хувьд үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ. Тэд үнэхээр энэхүү өрнийхний томъёолон бий болгосон улс төр философийн агуулгыг баримтлаад байна уу. Азийн соёл буюу Хятад, Хятад хэлтэй улс орнууд, Япон, Солонгосын ард түмний итгэл үнэмшил, үнэ цэнэт зүйлсийн үндэс нь аль нэг шашин бус харин Күнзийн сургааль гэх амьдрах ухааны сургааль номлолуудаас нөхцөлдөн бүрдсэн байх юм. Газрын үр шимийг хүртэн, суурьшмал хэв маягийн амьдралтай тэдний хувьд бусдыг хүндлэх, үнэнч байх гэх мэт зарчмууд яс маханд нь шингэж үе үеийн улс төрийн тэргүүнүүдийн улсаа жолоодох гол чиг шугам нь болж иржээ. 
Иймээс сайн сайхан амьдрал гэдэг ойлголт улс орон бүрт өөр өөр утгатай байх бөгөөд түүнийх нь уг үндэс нь тухайн ард түмний ахуй соёлоос бий болсон итгэл үнэмшил гэх ойлголттой салшгүй холбоотой байх нь. 
Монголчуудын хувьд сайн сайхан амьдрал гэж юу вэ. Үүнийг мэдэхийн тулд монгол хүний амьдрах чадвар, итгэл үнэмшил, эрх мэдлийн хуваарилалтад хандах нийтлэг хандлага зэргийг нарийн судлах хэрэгтэй болж байна. Бид өрнийхөн шиг индивидуалист  буюу аливаад өөрийн хувь хүний зүгээс бие даан ханддаг  соёлтой юу, эсвэл Азийн ард түмэн болох Хятад Япончуудтай аливаа асуудалд баг, хамтын үзэл, хандлагаар шийдвэрлэдэг ард түмэн үү?
 СЭЗДС-ийн доктор С.Түвшинзаяагийн хийсэн судалгаагаар бид “хамт олонч” сэтгэлгээтэй гэсэн үр дүн гарсан байдаг. Өөрөөр хэлбэл монголчууд хэдэн мянган зууны тэртээгээс “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг юм уу, “Олны хүч оломгүй далай”, “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж ярьж амьдрах зарчмаа болгож ирсэн нь үүнтэй холбоотой байж болох.
Гэтэл өнөөдөр бидний монголчууд  амьдрах, ахуйгаа авч явах улс төр, эдийн засгийн системээ бид өрнийхний томъёоллын дагуу зүтгүүлээд байх нь хир оновчтой вэ. Ажилтнуудын ажиллах дэг журам, ажлын гүйцэтгэлийг үнэлэх систем гээд Индивидулист нийгмийн үзэл, итгэл үнэмшлээс бий болсон энэ олон систем, арга аргачлалууд  Монголчуудын хувьд таарч тохирох уу. Бенчмаркинг гэх аргачлалаар бусдын соёлоос үүдсэн арга ухааныг хуулбарлан хүлээн авч байгаа хөрс нь ямархуу байгаа вэ. Бидний бүгд хүлээн зөвшөөрч, үнэн, зөв хэмээх нийтлэг итгэл үнэмшил маань юу вэ. Үүнийг нэгтгэн бий болгодог соёлын үндэс суурь болсон ахуй маань биднээс хэр холдоод байгаа билээ. Энэ бүхнийг бодлогоороо шат дараалалтай бий болгосны үндсэн дээр тэрхүү нийгмийн сайн сайхныг бий болгох үзэл баримтлал гарч ирэх бусуу. Гэтэл үүнийг шинжлэх ухаанчаар судлаад, Монголын ард түмэнд тохирсон бодлого боловсруулсан нам байдаг уу.
1996 онд Самуэл Хантингтон өөрийн “Иргэншил хоорондын мөргөлдөөн” номондоо (2006 онд Монгол хэлнээ орчуулагдсан) дараах зүйлсийг онцлон тэмдэглэсэн байдаг. Үүнд: 
1.      Орчин үежих их түрэлтээр соёлоо даган дэлхийн бодлого дахин шинэчлэгдэж байна.
2.      Ижил соёлтой улс түмнүүд нэгдэн нягтарч, ондоо соёлтой хэсэг нь бие биеэсээ зааглан холдсоор байна.
3.      Хүйтэн дайны үеийн эвслүүдийг эдүгээ соёлын хамтын нийгэмлэгүүд болох АСЕАН, НАФТА, МЕРКОСУР орлоно.
Эрдэмтэн Жак Делорийн үзэж байгаагаар энэхүү шинэ ертөнцөд ирээдүйн хямрал мөргөлдөөнүүд эдийн засгийн, эсвэл үзэл суртлын бус харин соёлын хүчин зүйлээс үүдэлтэй гэжээ.  Самуэл Хантингтон цааш нь бичихдээ, улс хоорондын ба иргэншил хоорондын гол зөрчил нь Микро түвшинд:
-          Исламын шашин ба Үнэн алдартан
-          Исламын шашин ба Хиндү
-          Ислам ба Африк
-          Ислам  ба Өрнө дэх түүний христос хөршүүдийн хооронд
Макро түшинд: Өрнө ба бусад нь гэж явагдах бөгөөд зөрчлийн хамгийн хурц хэлбэр нь нэг талаас Хятад, Ислам, нөгөө талаас Өрнийн хооронд байна гэжээ.
Энэ юуг хэлээд байна вэ. 1996 онд бичигдсэн дээрх санаа өнөөдөр хир бодитой байна вэ. Улс түмний хөгжлийн шалгуур, амьд үлдэх тулгуур хүчин зүйл нь тухайн ард түмний соёлын үнэт зүйл юм гэдгийг эрдэмтэн судлаачид ч, бодит амьдрал ч батлаад байх шиг.
Иргэншил ба соёлынхоо гол цөм улс гэж байдаг. Жнь:
         Өрнийнхөн дотор АНУ, Франц, Герман
         Славян Ортодокс улсуудад Орос
         Күнзийн сурталт улсуудад Хятад гэх мэт.
Харин Монгол улс маань Ази дахь (магадгүй дэлхийд) ганцаардмал, сондгой улс гэж тодорхойлж болох юм. Иймээс ирээдүйд улс түмнүүдийн, бидний амьд үлдэх, оршин тогтнох эсэх нь бидний нэгдмэл үзэл бодол,итгэл үнэмшил, Монгол соёлын үнэт зүйлээс ихээхэн шалтгаалах болоод байна.  
Улс төр
Улс орны эдийн засгийн болон эрх зүйн системийг улс төр тодорхойлдог. Тэгэхээр бид  эдийн засаг, эрх зүйн системийн талаар ярихын  өмнө бид улс төрийн системүүдийн ялгаа, үндсэн санааг ойлгох хэрэгтэй юм. Улс төрийн систем гэдгээр бид улс орон дахь засгийн газрын системийн талаар ярих юм. Улс төрийн системийг  хамаарал бүхий хоёр  хэмжээсээр хэмжиж болох юм.
1-рт Коллективизм болон Индивидуализмыг авч үзэж байгаа түвшний хэмжээ.
2-рт Демократ (Чөлөөт), Тоталитар (Дарангуйлсан) байдлын түвшин. 
Эдгээр хэмжээсүүд нь өөр хоорондоо холбоотой юм. Коллективизмийг чухалчлан үздэг систем нь тоталитар дэглэм рүү чиглэдэг бол Индивидуализмыг чухалчилдаг систем Демократ хандлагатай байдаг байна. Коллективизм гэдэг нь хувь хүний хүсэл зорилгоос нийтийн хүсэл сонирхлыг илүүд үздэг улс төрийн систем юм. Хамгийн ойрын жишээ бол бидний монголчуудын өнгөрсөн зууны туршид байгуулах гэж оролдсон социализм, коммунизм байна.Коллективизмыг чухалчлан үзэх үед нийт нийгмийн хэрэгцээ хувийн эрх чөлөөнөөс чухалд тооцогддог байна. Тухайн хүн, айл өрх өөр өөрийн амьдрал ахуйгаа бодохоосоо илүүтэй нийгмийн сайн сайхны төлөө л зүтгэх ёстой гэсэн үзэл ноёрхож, үүнийг зөрчсөн нь нийгмйин шаар болдог байсан тухай манай ахмадууд бэлээхэн хэлээд өгнө.  Ийм нөхцөл байдалд хувь хүний аливаа зүйлийг хийх эрх чөлөө нь “нийгмийн сайн сайхны төлөөх” эрх ашигт нийцэхгүй гэсэн шалтгаанаар хязгаарлагддаг байна.  Коллективизм – ын үзэл санааг Грекийн их сэтгэгч Платон анх үүсгэн бий болгосон байдаг.  Энэхүү үзлийг цаашид Карл Маркс нар хөгжүүлэн социализм хэмээх агуу лагерийг бий болгох улс төрийн үзэл баримтлалаа гаргасан байдаг.
Харин индивидуализм гэдэг нь эдийн засаг, улс төрийн хувьд хувь хүний эрх, эрх чөлөө дээдлэх гэсэн утгатай. Энэ үзлээр бол хувь хүний сонирхол, эрх  ашгийг нийгэм нийтийнхээс дээгүүр тавьдаг байна. Үүнийг Грекийн их сэтгэгч Аристотель анх  гаргасан байдаг бөгөөд тэрээр хувийн үйлдвэрлэл нь нийтийн үйлдвэрлэлээс илүү бүтээмжтэй, зогсолтгүй үргэлжилнэ гэжээ. Түүнийхээр бол нийтийн өмчийг хүн бага анхаарах боловч хувийн өмчид анхаарал маш ихээр тавигдсанаар үйлдвэрлэлийн бүтээмж өсөх болно гэжээ.
Өнөөдөр манай эрх баригчид “Иргэн баян бол улс баян” гэж хэлээд байгаа нь хүн, айл өрх амьдралаа аваад явбал улс хөгжинө гэсэн санаа. Энэ нь тухайн иргэн, айл өрхийн хувь хувиа борлуулж сайхан амьдрах эрмэлзлийг дэмжинэ гэсэн үг. Ийм санаа манай эрх баригчдад одоо л шинээр төрж байгаа юм биш. 1930-аад онд манай төрийн эрх баригчид яг ийм уриа дэвшүүлээд “баруунтан” гэсэн нэр хоч зүүж төрийн эрх мэдлээс зайлуулагдсан байдаг. Чухамдаа өнөө л коминтерний заавраар социализм буюу нийтийн эрх ашгийн төлөөх нийгэм байгуулах гэж байхад замаасаа гажсан гэж тэр.
Индивидуализм хэрэгжихэд хоёр үндсэн зарчим байдаг. 
-          Нийгмийн хэн нэгэн гишүүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана.
-          Хувь хүнд өөрийнхөө сайн сайхан,  эдийн засгийн төлөө ажиллах эрх чөлөөг хэн нэгний заавраар  олгохгүй байх  замаар хэрэгжинэ.
Үүнийг Адам Смит өөрийн “Үндэстний баялаг”  номондоо : “... нийгэм нийтийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа хүн сайн байсныг би хэзээ ч хараагүй юм гэжээ”.
Гэхдээ индивидуализм, коллективизм хоёрын  дундын гэх ойлголт, хувилбар  бас байж болдог байна. Демократ буую ардчилсан нийгэм нь Коллективизм  болон Индивидуализмын аль алинд нь ач холдогдол өгдөг байж болох юм. Түүнчлэн Тоталитар нийгэм заавал Коллективист байх албагүй. Хамгийн ойрын жишээ бол Хятад улс. Улс төрийн хувьд тоталитор боловч эдийн засгийн тогтолцоо нь демократ билээ. Өөрөөр хэлбэл өнөөгийн хятад улс төрийн хувьд нэг намын дарангуйллын тогтолцоотой боловч эдийн засгийн хувьд зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой гэсэн үг.
Тэгвэл Монголчууд дээрх үзлүүдийн алийг нь дагах гээд байна вэ. Өөрөөр хэлбэл улс төр, нийгмийн соёл, улс орны болоод хувь хүн  амьдрал ахуйгаа авч явах ямар хэвшлийг илүүд үзээд байна аа. Эсвэл өөрийн гэсэн Монгол хувилбар гаргаж ирэх гээд байна уу. Сонгууль гэдэг нь үндсэндээ ард иргэд, сайн сайхан амьдралын төлөө өөрсдийн сонгосон төлөөллөөрөө дамжуулан шийдвэр гаргахад  оролцож байна гэсэн  ойлголт билээ. Тэгэхээр аль намыг, хэнийг сонговол, тэд нь биднийг ямар замаар хөгжүүлэх гэж хөтлөх бол гэсэн үг. Намууд бол тэрхүү нийгэм, нийтийн сайн сайхан амьдралыг өөрсдийн сонгосон үзэл баримтлал, арга аргачлалаар бий болгох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл.  Монгол улсад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй, улс төрийн гол тоглогч намуудын “нийгэм нийтийн амьдралыг сайн сайхан болгох” үзэл баримтлал, арга аргачлал нь яг юу вэ? Дээр бидний ярьсан коллективизм, индивидуализм хоёрын алийг нь аль нам баримталдаг вэ гэсэн асуулт гарч ирж байна гэсэн үг.
1.      Коммунист нам буюу МАН-ын үзэл баримтлал ерөнхийдөө ойлгомжтой байна. Тэд улс төрийн философийн утгаараа, “нийгмийн сайн сайхныг, хувьсгалт дарангуйллын” аргаар бий болгож, капиталын хуваарилалтыг төр  хийх нь хамгийн сайн менежмент  гэж үзэх нь.
2.      Социал демократ нам ч мөн ойлгогдохуйц байна. Коммунист намтай ижил үзэл баримтлалтай боловч  “нийгмийн сайн сайхныг заавал хүчээр”  бус илүү зөөлөн аргаар Коммунизмд хүрэх нь. сайх
3.      Ардчилсан намын тухайд бол индивидуализмын талыг баримталж байгаа нь  ойлгомжтой. Аристотелийн  гаргаж ирсэн үзэл санааг эдийн засгийн хувьд Адам Смит хөгжүүлсэн арга замаар биднийг сайхан амьдралд хүргэх нь. Өөрөөр хэлбэл хүмүүсийн ажиллаж амьдрах, хөдөлмөрлөх эрх зүйн орчныг нь төр бий болгож өгөөд өөрсдөөр нь хөдөлмөрлүүлэх гэсэн үг.
4.      Бусад намын үүсгэн байгуулагдахдаа томъёолон  бий болгосон үзэл баримтлал,үндсэн зорилго, нь яг юу вэ? Тэрхүү үндсэн чиг шугамынхаа дагуу яг юуг хийж бүтээв?
Тэгэхээр өмнө дурдсанчлан соёл гэдэг нь зүгээр л нэг хоёр хүний хоорондын харилцааны тухай, үг яриа, үйл хөдлөл биш юмсанж. Хувь хүн, айл өрх, улс орны хөгжлийн тун өргөн хүрээтэй асуудал гэдэг нь харагдаж байна. Энэ бүхнийг дурдахын учир нь иргэн хүн та өөрийгөө, гэр бүлээ сайн сайхан байлгая гэж бодож байгаа бол яаж гэж асууна. Тэр асуултдаа сонгуулиар хариу өгөх нь байна. Өөрөөр хэлбэл аль нам нь, улстөрийн хүчин нь бидний монголчуудын олон зууны зан заншил, уламжлал, хэм хэмжээ нормд тохирсон бодлого баримталж улс гэрээ авч явах нь вэ гэдгийг бодоосой гэснийх.
                                                                                                              СЭЗДС-ийн багш Г.Уянга