Tuesday, May 20, 2014

Уран сайхны уламжлал соёл
Монголын уран сайхны соёлын хөгжил нь монгол нутагт хүн буй болохоос эхэлсэн. Бусад ард түмний нэгэн адил ертөнцийн гоосайхнаар үзэх эрмэлзэл байсан нь уран сайхны өвөрмөц соёлыг буй болгосон. Үүний тод жишээ нь ардын аман зохиол зүйрцэцэн үг. Ардын дуу хөгжим бүжиг үлгэр домог туульс юм. Язгуур урлагын тулгын 3 чулуу бол. Шүлэглэг, угалзлаг, хөгжимлөг сэтгэлгээ юм. Яруу сайхан хэллэг сүүл толгой холбосон шүлгийн зохиомж нь хүмүүсийн хооронд төдийгүй төр иргэний харилцаанд ч чухал байсан. Жишээ нь: Хаад ноёдын зарим захиа даалгаврын шүлэглэж бичдэг байсан. Түүнийгээ элч нарт цээжлүүд алс газар хүргүүлдэг. Үүнийгээ “ Дуун бариулах арга” гэдэг байсан. Улс гүрэн овог аймаг ихэс дээдийнхээ түүхийг шүлгээр бичдэг байв. Үүний сонгодог жишээ бол “Нууц товчоо” юм. Монголчууд тоглож наадахдаа төдийгүй маргалдах мэтгэлзэх үедээ толгой холбон хэлэлцэнэ.
    Байгаль ертөнцийг ерөөн магтаж, зурж дүрсэлдэг байсан. Үүний өвөрмөц нэгэн арга бол монгол хээ угалз юм. Энэ уран сэтгэмжээ амьдрал ахуйн эдлэг зүйлийн хэрэгцээ болгонг ирсэн. Үүний тод жишээ бол “Монгол зураг” юм. Чимэглэх чанар, угалзлаг хэмнэл 2 бол монгол зургын уран сайхны гол арга юм. Үүний тод уламжилал бол Марзан шаравын зурсан “Монголын нэг өдөр” зураг юм. 
    Үүний зэрэгцээ “Чимгэгийн билэг”, “Хоёр загалын тууж”, “Аргусан хуурчийн домог” зэрэг олон бүтээлүүд бий. Уран зохиолд Энэтхэг, Хятад орны гүн ухааны зохиол бүтээлүүд нөлөөлж байсан. Энэ нь орчуулга хөгжсөн нэг гэрч юм. Жишээ нь: XÈÂ зууны эхээр Магедоны Александрын тухай алдарт домгыг уйгар-түрэг эхээс орчуулсан. “Сулхарнайн домог” хэмээн алдаршсан. Авъяас билэгт Чойжин-од сар Энэтхэгээс орчуулга хийж байсан. 
    Монголын уран барилгын тод жишээ бол “Хархорум” хот байсан. Тэнд төмөр модон хийц уран дархны урлаг хөгжим байсан. 
    Уран дархны урлаг бол Монгол хүний авъяасын том илрэл байсан. 
    Хар хорумд олон хүнтэй найрал хөгжим байсан. Тэнд хуур, хуучир, манаган хуур, тогшуур, цөөр бүрээ бялар шимбүүр хэнгрэг гишгүүр зэрэг олон төрөл хөгжимийн зэмсэг байв.
    XÈÂ-XÂ зуунд “Убаши хааны тууж”, “Жангарын тууж”, “Мандухай цэцний домог” зэрэг зохиол бүтээлүүд гарсан.
    Үүний зэрэгцээгээр дүрслэх урлаг (уран зураг сийлбэр хөөмөл, уран барилгын зураг)
    XÂÈé зууны утга уянгын шилдэг зохиолын нэг том төлөөлөл нь Халхын цогт нун тийжийншүлгүүд юм. 
Хөгжимлөг сэтгэлгээ: хөгжим аялгуу бол монгол амьдрал үйл ажиллагааны эс ширхэг бүрд шингэсэн байдаг. Жишээ нь: Мал аж ахуйн хөдөлмөр байна. Хишигарах, өөвлөх, гурайлах, исгэрэх, тойглох, зуузуулах ингэ аргадах зэрэг дуу авианы янз бүрийн тэмдэг дохиог хэргэлж ирсэн. Мал дуудах, хурим найр, тоо дуудах, эсгий хийх зэрэг ёслолд хэлэх үг, даалуу тоглох, дэмбээдэх зэрэг тоглоом наадгай бүхэн хөгжмийн аялгуу байсан. Энэ бүх хөгжимлөх аялгууны ноён оргил нь уртын дуу юм. Хүннүгийн үеэс уламжлагдаж ирсэн уртын дуу нь хязгааргүй уудам орон зай хийгээд байгалын тансаг сайхныг шингэн хөг аялгууны түмэн зүйл хосоллон тансаг урлаг болж хөгжсөн.
Монгол бүжиг: Нэн эртнээс хөгжсөн хөгжимлөг сэтгэлгээний илрэл “Нууц товчоонд” Монголын жаргалан дэвсэн хуримлан жаргах болгоо  “Хааны ширээнд газрыг халцартал өвдөг газрыг өлтөртөл дэвлэв” гэжээ. (Цамын бүжиг) 
    Монголчуудын бүжиг нь: Үндэс ястны аж төрх онцлогоор өөр өөр чиглэлээр хөгжсөн. Энэ нь байгаль орчны өнгө аястай холбоотой төв халхын бүжиг аажуу тайван сүрлэг тэнгэрлэг бол баруун монголынх огцом түргэн эрэмгий байдалтай.
    Уран зохиол нь: Ардын аман зохиолын уламжилал дээр үүсч буй болсон. Нууц товчоо бол монгол уран зохиолын дээж юм. 
    Хөөмий исгэрээ: уран нугалбар бол эртний уламжилалтай.
    XX Орос Европын улсуудын нөлөөгөөр монголд шинэ үеийн уран сайхны соёл хөгжсөн. Төрөл зүйл агуулга хэлбэр нь баяжсан. Утга зохилолын шинэ төрлүүд буй (роман тууж өгүүлэг найруулал сурвалжлаг тэмдэглэл).А.Пушкин, А.Дюма, Э.Хеменгуей, Т.Драйзер, Гете Жюльвери, Л.Толстой, М.Лерментов, Н.Готоль, М.Шолохов, Чехов нарын олон зохиолчидын бүтээлүүд орчуулагдсан.
    1960-оноос сонгодог урлаг хөгжсөн. Үүнд: В.Шекепир (Отелло) Ж.Пуччины (Чио-чиосан) Вердийн (Травиата, Трубадур, Ж.Бизегийн, Кармен, Ж.Россиний, Севимийн үсчин, Д.Нацагдорж Смирнов нарын учиртай гурван толгой) зэрэг сонгодог дуурууд.
    Л.Минкусын Дон-кихот, А.Аданы “Жидель”, П.Чайковскийн хунт нуур Э.Хачутуряны Спартак Сүхбаатарын “Үйлийн 3 толгой” зэрэг балетууд тоглогдсон.
    Б.Дамдинсүрэнгийн “Халбаатар”, Л.Мөрдоржням “Эх орон”, “Говь гурван сайхан” зэрэг олон симфион хөгжим зохиогдсон.
    Соёлын байгууллагууд: Соёлын ордон клуб номын сан музей, кино театрууд буй болж материаллаг янз нь бэхжсэн.
Ёс заншил: Аливаа үндэстэнт бусдаас ялгах гол нэг шинж бол ёс заншил юм. Ураг төрлийн үеэс л ёс заншил уламжлагдаж ирсэн. Үүнийг:
1.    Өрх гэр бүлийн
2.    Хүмүүс хоорондын 
3.    Нүүдлийн мал аж ахуйн
4.    Шашин шүтлэгийн
5.    Төрт ёсны 
6.    Билэгдлийн 
7.    Баяр наадам, тоглоом зан үйл гэж хувааж үзэж болно.

No comments:

Post a Comment