Tuesday, May 20, 2014

Дэлхийн соёлын түүхэн тойм 
Хүй нэгдлийн үеийн соёл (ХНН)                 ХНН нь одоогоос 40-өөд мянган жилийн тэртээгээс МТӨ 4000 жил хүртлэх хугацаанд оршсон ажээ. ХНН нь чулуун зэвсгийн хэд хэдэн үеийг дамжсан. 
•    Хуучны чулуун зэвсгийн палеолит
•    Мезолит ба дунд чулуун зэвсгийн үе
•    Неолит ба шинэ чулуун зэвсгийн үе 
Энэ үед соёлын зарим элемент үүссэн. Жишээ нь: Шашны анхны төлөөлөл хэлний эх үүсвэр, муу муухай, сайн сайханы ялгааг ойлгох гэх мэт. 
•    Мод, чулуу, арьсыг ашиглан хувцас хунар, зарим эд зүйл хийж эхэлсэн
•    Маги-домд шүтэх.
•    Тотемизм-онгонд шүтэх
•    Анимизм-сүнсэнд шүтэх үзэл үүссэн
•    Хэт цахиур нум, сум гарсан.
•    Дуурайж зурах урлагийн эх нь тавигдсан.
•    Мод ургамлаар сав  суулга хийгдэж, нохойг гэрийн амьтан болгосон.
•    Сүүлдээ ан агнуур газар тариалан эрхлэх болсон нь соёлын эх бүрэлдсэн.
•    Домог сэтгэлгээ хөгжсөнөөс хүний ухамсар сэтгэхүйд нөлөөлсөн.
Шинэ чулуун зэвсгийн үед урлагийн эх суурь нь тавигдсан. Дүрслэх урлагийн зэрэгцээ дуу хөгжим, бүжиг гарсан. Энэ нь байгалийн үзэгдлийг дуурайж дүрсэлдэг байсан.



Эртний Египедийн соёл
Эртний Египедийн соёл нь МТӨ мянган жилийн сүүлчээс манай тооллын 332 он хүртэл Египед улс буй болсон нь МТӨ 4000 жилийн сүүлч юм.                                             Египедийн соёл бол үндсэндээ шашны соёл байсан. Өөрийн эх орноо дээд тэнгэрийн бүтээл гэж үздэг байсан. Улсынхаа хааныг бурханы элч гэж үзэж байсан. Амьтан бүхнийг шүтдэг.                     Египед улсын хаанчлалын үеийг 3 хуваадаг. 
1.    Эртний хаадын үе: Энэ нь соёлын хөгжлийн алтан үе юм.
    Газар тариалан, барилга, чулуу тоосгоны үйлдвэрлэл хөгжсөн. Бичиг үсэг хөгжиж ном бүтсэн. 
2.    Дунд хаанчлалын үе: Метал хайлуулж юм хийдэг болсон. Хүрэл зэвсэг хийгдсэн. Шилэн урлал гарсан. Анагаах ухаан, математик хөгжсөн. Урлагийн төрлөөс уран баримал парамидын урлаг хөгжсөн. 
3.    Шинэ хаанчлалын үед: утга зохиол хөгжсөн. Үргэлжилсэн үгийн зохиол зонхилж байсан.                                           Эртний Египедийн соёл хүн төрөлхтний соёлын бас нэг эх үндэс юм. 

Эртний Грек, Римийн соёл 
Грекийн агуу их сэтгэгч Платон. Египедийн соёл бол хүн төрөлхтний соёл иргэншлийн эх нь юм гэж үзсэн. 
    Шинжлэх ухааны судлал хөгжсөн.
    Нарны хунали тэнгэр газрын зураглал бий болсон.
    Бие сэтгэлээрээ өв тэгш чөлөөт шүтэн бишрэх үзэл дэлгэрсэн.
    Боловсрол хүмүүжлийг эрхэм болгосон.
    Грекчүүд бол “Орчин үеийн сэтгэлгээний салбарыг үндэслэгч эцэг” гэж дэлхийд хүлээн зөвшөөрдөг.
    Философи Грекээс эх авч хөгжсөн. (Сократ, Платон, Гераклит, Аристотель)




    Байгаль математик хөгжсөн (Пафагор, Евклид, Архимед)
    Одон орон, сансар судлал, түүх судлал хөгжсөн
    Орчин үеийн урлагийн бүх төрөл зүйл Грекээс эхтэй 
    Анхны мөнгөн тэмдэгт Грекд буй болсон.
Ф.Энгельс “Грекчүүд соёлын бүх салбар тэр тусмаа Шинжлэх ухааны салбарт гавьяа байгуулсан” гэжээ. МЭӨ Â-ÈÂ Грекийн соёлын хөгжлийн сонгодог үе юм. 
                Эртний Римийн соёл 
Эртний Римийн соёл нь МЭӨ ÂÈéÈ зуунаас МТ 1476 он хүртлэх үеийг хамардаг. Эртний Римийн соёл нь эртний Грекийн соёлын хэсэг буюу төгсгөл юм. Бусад улс гүрнүүдийн соёлоос онцгой ялгарах юм байхгүй. Дээр үеэс дайнч улс байсан. Харин тодорхой хэмжээний материаллаг соёлыг буй болгосон. Жишээ нь: Рим хотоо дэлхийн төв гэж нэрлэж байсан. Римийн соёлын гол төлөөлөгч нь Цицерон юм. Уран илтгэгч зохиолч, нийтлэгч улс төрч байсан. МТ È зуунд загалмайтны шашин дэлгэрсэн (Христос). Есүс христийг ертөнцийн эзэн хэмээн шүтсэн.                                     Видантын соёл: МТ-ын 1395-1453он 1330 онд Константин Нополь хот Византын нийслэл болсноор соёл иргэншлийнх нь суурь тавигдсан. (Константин гэж эзэн хаан) Өөрсдийнхөө үе угсааг Римчүүдээс үүсэлтэй гэж үзэж байсан. Үндсэн агуулга нь Христос шашны соёл байв. 
    Гар урлал эрчимтэй хөгжсөн бурханы хөргийг эрхэмэлдэг байсан. Сүм хийд урлаг харилцан нөлөөлсөн. Сүм хийд нь грек римийн сүм хийдээс ялгаатай тал нь гадаад төрх байдлыг онцгой үзэж байсан. Сүм хийдийн уран барилга хөгжсөн. 




Эртний Энэтхэгийн соёлын тухай
Хүн төрөлхтний соёлын эртний өлгий орон бол Энэтхэг юм. Шашин философийн олон талыг агуулж байсан. 
    Бас нэг онцлог нь ертөнцийн нууцад нэвтрэх оролдлоготой холбоотой.
    Бас нэг онцлог нь хүний дотоод ертөнцийг танин мэдэхэд чиглэсэн.
Энэтхэгийн соёл МЭӨ 3000 МЭ ÂÈ зуун юм. XÈX зуунаас өмнө “Арийчүүд”, “Брахманчууд”, “Мэргэдийн орон” гэдэг байсан. Энэтхэгийн соёлыг 2 үед хуваадаг. 
1-р үе нь МЭӨ 2500-1800он                                       2-р үе нь МЭӨ 1000                                                3-р үеэс шашны өвөрмөц бүтэц буй болсон.                          Энэ үеэс шашны өвөрмөц бүтэц буй болсон. 
Å    Шашны зэрэгцээ Шинжлэх ухаан урлагийн төрлүүд хөгжсөн. Юуны өмнө гүн ухааны сургуулиуд буй болсон. (Вайшешика, Веданта, Иог, Миманаа, Нъяя, Санкхъя)
Å    Математик одон орон, хэл шинжлэл, анагаах ухаан хөгжсөн.
Å    Уран сайхний соёл, утга зохиол хөгжсөн
Å    Буддизм эрчимтэй өрнөн дэлгэрч байсан. 4 үнэний сургаалыг дэлгэрүүлсэн. (1. Зовлон үнэн, 2. Шалтгаан, 3. Зовлонгоос салах, 4. Зовлонгоос салах арга зам) “Хүн зовлонгоос аврагдахын тулд олон муу зүйлээс татгалзаж, өөрийгөө боловсруулах”
Å    Буддизмийн номлол сургаал нь хүмүүст илүү ойр байдаг. Энэтхэгчүүд амьтадыг онголон шүтэж байсан. 
Å    Энэтхэгийн уламжлалт соёлыг өөр хоорондоо салшгүй холбоотой хөгжим бүжиг, дуу театргүйгээр төсөөлөх арга үгүй. Үүний нийтлэг чанарыг кино урлаг нь илэрхийлдэг. 


Эртний Хятадын соёл 
Соёлын нэн эртний уламжлалтай орон бол Хятад юм. МЭӨ 2000 жилийн тэртээгээс үүссэн гэж үздэг.                                  Онцлог нь: 
1.    Бодит амьдралыг эрхэм болгодог. Амьдарч буй энэ биенд ашигтай юм юу байна гэж.
2.    Зан үйл, төр нийгмийн билэгдлийг их гол болгодог байсан.
3.    Тэнгэр байгалийг шүтэж ирсэн. 
МЭӨ 1000 жилийн үеэс Хятадад нийгэм эдийн засгийн дэвшил гарсантай уялдаж соёлын амьдралд өөрчлөлт болсон.
    Газар тариаланд усжуулалт буй болж хотууд төвлөрч байсан.
    Кунз-хүмүүсийн харилцааны тухай
    Даосизм хэмээх шашны урсгал (байгалийг танин мэдэх)
    Легизм ёс суртахууны, горим журмын тухай зэрэг үзэл сурталууд байсан.
    МЭӨ ÈéÈ зуунд цаасны үйлдвэр, одон орон байгаль судлал хөгжсөн.
    Уран сайхны соёл их хөгжсөн.
    Уран барилга (Их цагаан хэрэм Бээжингээс 750км зайд оршино. Өргөн нь 5-8м өндөр 10м) 






No comments:

Post a Comment