Tuesday, May 20, 2014

Дундад зуун өрний ба сэргэн мандалтын үеийн соёл
Энэ нь Â-XÂÈ зууны үе юм. Дундад зуун бол дайн дажинаар дүүрэн байсан хүн төрөлхтний гунигт үе.                                 Онцлог нь: 
È.    Нийгмийн амьдралын хүрээнд зөрчил, тэмцэл хурцдаж дэвшил хөгжил ойртсон.
Èé.    Феодалын нийгмийн харилцаа тогтсон.
ÈéÈ.    Техникийн шинжлэх ухааны эхлэл тавигдсан.
ÈÂ.    Шашны үзэл сургааль дэлгэрсэн
Â.    Философи, оюун санааны салбарт дэвшил гарсан.
ÂÈ.    Уран барилга тэргүүлэх байранд хөгжсөн. Энэ нь уран сайхны соёлд нөлөөлсөн. Грек римийн соёл дэлгэрсэн.
•    XÈ-XÈé зууны сүм хийдүүд буй болж тэр орчинд сургууль номын сан, гар урлал төвлөрсөн гол төв нь Итали, Герман юм.
•    XÈéÈ зууны эхээр оюун ухааныг дээдлэн реалист чиглэл гол хандлага болсон. Францад Готон уран барилга алдашсан. Ж. Парисын Мартин сүм. 
Дундад үеийн соёлд ээдрээтэй үе байсан ч дэлхийн соёлын түүхэнд өөрийн гэсэн байр суурьтай. 

Сэргэн мандалтын үеийн соёл 
XÈÂ-XÂÈ зуун гол орон нь Итали улс юм. Сэргэн мандалтын үе нь соёлд нөлөөлсөн хүчин зүйлүүд. 
1.    Газар зүйн их нээлт. 1492 онд Америк тивийг нээсэн. Европоос Энэтхэг орох далайн замыг нээсэн гэх мэт.
2.    Дэлхийн тухай мэдлэг төсөөлөл өргөжсөн.
3.    Сэхээтний шинэ давхрагууд буй болсон.
4.    Оюун ухааны реализм гол хандлага болсон. 
5.    Хүнлэг үзэл дэлгэрсэн. Италийн яруу найрагч Петрарка Францын Монтель, Английн Томас Мор... “Хүний амьдралын сайн сайхан бол тэдний чөлөөт оюун ухаан, эрх чөлөө, тэгш шударга нөхөрсөг зарчим дээр тулгуурлана” гэж үзэж байсан.
6.    Хүмүүс бурханы өмнө тэгш эрхтэй гэдгийг хуулийн өмнө тэгш эрхтэй хэмээн сольж байсан.
7.    Байгаль бол орших, эс орших эх булаг гэсэн.
8.    Шашны шинэчлэлүүд хийгдэж эхэлсэн.
Сэргэн мандалтын үе бол соёл урлагийн цэцэглэлтийн үе байсан. Философи шашны номлолоос гарч бие даасан шинж чанарыг олсон нь их ололт болсон. Энэ үйл хэрэгт Платон, Аристотель нарын хүчтэй нөлөөлсөн.
    Байгалийн шинжлэх ухаан хөгжсөн. Байгаль хэнд ч захирагдахгүй дотоод зүй тогтолтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
    Урлаг уран бүтээл нэрд гарсан. Жишээ нь: Ленардо да Винч Данте нарын уран зураг Энэ үе бол их Шекспирийн оргил үе байсан. “Гамлет”, “Лирван”, “Отелло” зэрэг суут бүтээлүүдээ тууривсан.
    Испаний нэр төлөөлөгч “Донкихотыг” зохиосон Сервантес (1547-1616) Сэргэн мандалтын үеийн сүүл үед нэрд гарсан.
    Францын Рабле зохиолч яруу найрагч Германы Дюрер (Адам Ева хоёр) зураг.
Энэ бүх байдлаас үзэхэд сэргэн мандалтын үеийн соёл нь гол төлөв урлагийн бүтээл шинжлэх ухааны ололт дээр тулгууралсан байдаг. Өөрөөр шашны сэтгэлгээнээс шинжлэх ухааны сэтгэлгээнд шилжсэн үе юм. Иймд шинэ үеийн иргэншилд шилжих дэвшлийн чухал үе юм. Өрнөтийн соёл ба иргэншлийг хувьсгаль өөрчилсөн нь чухал эхлэл юм. 





Соён гэгээрүүлэгчдийн соёл 
Соён гэгээрүүлэгчдийн соёл гэдгийг 18 дугаар зууныг хамруулж үздэг. Энэ үзэл санаа 17 дугаар зууны Èé хагасаас гарч ирсэн бөгөөд гол төлөөлөгчдөд Английн философич Д.Ж.Локк (1632-1704), Францын Вольтер (1694-1778), Ж.Руссо, Германы Гёте, Кант, АНУ Франклин XÂÈéÈ зууны соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл бол сэргэн мандалтын үеийн соёлын үргэлжилэл байв. Үзэл баримтлалын үндэс нь: Нийгмийн байдал хүний уг чанар өгөөмөр сэтгэл энэрэнгүй  үзэл шударга ёсны тухай юм. Цаашдаа энэ байдал алдагдсаар феодализмын үед дээд цэгтээ хүрсэн гэдгийг хэлж хэмжээгүй эрхт хаант засгийг эрс шүүмжилсэн.                                                   Гэрэлт ирээдүйд хоёр саад тотгор байна.
1.    Дарангуйлын систем нь. (Хаант засаг)
2.    Шашин (Шинжлэх ухааны эсрэг үзэл)
Соён гэгээрүүлэгчдийн үеийн гол тулгуур санаа нь. “Шинэ нийгэмд хүрэх үндсэн хэрэглэгдэхүүн нь хүнийг гэгээрүүлэх, хүмүүжүүлэх шударга нийгмийг байгуулахад”
    Оюун ухааны дэвшил
    Авъяас чадвар
    Боломж бололцоо гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл хүний тухай, хүний эрх эрх чөлөөний тухай, нэгдмэл үзэл онолыг боловсруулжээ. Соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл нь XÂÈéÈ зууны Европын соёлын бүх салбарыг хамарсан. Шашин бол ард түмний эсрэг гэж тэмцсэн.
    Философи байгалийн шинжлэлтэй хамт хөгжсөн.
    Шинжлэх ухааны хувьсгал буй болж техникийн шинэ нээлтүүд гарсан.
    Урлагийн төрлүүд хөгжих нэг онцлог нь хийсвэрлэх хандлага гарч ирсэн.
    Австрийн Моцартын хөгжмийн бүтээлүүд сонгодог чиглэл болж гарч ирсэн. Тэр нь голдуу романтик бүтээлүүд байв. Ийнхүү соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл бол түүхийн чухал үе юм. Хүний оюуныг дээдлэлсэн үе юм. Хүн төрөлхтний соёлын хөгжилд их нөлөөлсөн үе.

Оросын соёлын түүхэн тойм
Оросын соёлын түүхийг ÈX зуунаас эхтэй гэж үздэг. Энэ нь оросын анхны төр улс болох Киев язгуур оросоос эхтэй. Эдийн засгийн үндэс нь газар тариалан мал аж ахуй байсан. 
XÈéÈ оросын түүхэнд чухал үе. Баруун зүгээс нь Швед, Герман, Дорно зүгээс Монгол довтолж байсан. Эртний оросын соёл нь үндсэн үе нь бөө мөргөлийн киевийн, татар монголын, оросын соёлын гэж хуваадаг.
Оросын соёлын алтан үе бол XÂÈé зууны сүүлч XÈéÈ зууны эхэн үе юм.
 XÂÈéÈ зуунд томоохон эзэнт улсыг байгуулж Петр хааны үе ноёлж байсан.                                                    Энэ үед 1755 онд Оросын агуу их Ломонасовын үүсгэн байгуулсан Москвагийн их сургууль нэрд гарсан. Философи, хууль, анагаах гэсэн салбартай байгууллагдсан. Энэ үеэс оюун ухаан, урлаг, соёлын салбарт гайхамшигтай амжилтанд хүрсэн.
(М.Достоевский, Л.Толстой) 1800 оны эхэн дунд үед нийгмийн шинчлэл болсон. Боловсролын шинэ систем тогтсон XÈX зуунд оросын уран сайхны соёл үсрэнгүй хөгжсөн. (АС.Пушкин, Лерментов, Гоголь, Тургенев, Тойгаров, Чеков) хөгжмийн урлагт Глинка, Чайковский, Зураач Репин, Суриков нарын алдарт бүтээлүүд гарсан.
Оросын соёлын мөнгөн үе: 1900-1920- оод он С. Есенин, Пастернак үүний дараа алтан үе эхэлсэн. Оросын сэргэн мандал XX  зуун философи сэтгэлгээ нь эхлээд Маркетинг дараа нь матерналист социал демократ үзлээр дамжсан. Оросд 1905-1907 оны хувьсгал нь соёлын хувьсгалд нааштай үр дагавар авч ирсэн юм.
XX зууны соёлын тойм
XX зуун бол хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө үзэгдээгүй шинэ эрин үеийг нээсэн. 
    Байгалийн шинжлэлд олон чухал нээлт: Микро ертөнцийн дотоод гүнрүү нэвтэрсэн (атом цөмийн нээлт), суурь машины автомат систем, тооцон бодох электрон систем.
    Сансарын уудамыг эзэмших ажиллагаа Шинжлэх ухан техникийн хувьсгалын зуун, иргэний ардчилсан хүмүүнлэг нийгэмшилтийн зуун гэж нэрлэх болсон. 
    XX зуунд 2 том дайн гарсан- үүний үр дүнд буй болсон 2 системийн зөрчил илааршиж буй.
XX зууны соёлын дараахи 3 чиг хандлагад авч үзэж болно.
1.    Уламжлалт ба хүмүүнлэгийн соёл
2.    Шинжлэх ухаан техникийн соёл
3.    Нийтийн соёл
Дэлхийн аль ч улсд хоёр гуравдугаар чиглэл давамгайлж байна.
•    Уламжлалт буюу хүмүүнлэгийн соёл гэдэг ойлголтод түүхийн олон үеийн туршид уламжлагдан хадгалагдаж ирсэн аж төрх ёсны хэв маяг, зан заншил, төр шашны хийгээд иргэний баяр ёслол, найр хурим, наадам цэнгээний ёс горим, ардын урлаг, ёс суртахууны хэм хэмжээ зэрэг өргөн хүрээтэй асуудлууд хамаарагдана. 
•    Хүмүүнлэгийн соёл нь бие хүний хүмүүжих гол орчин болдог. 
Гэхдээ хүмүүнлэг уламжлалын соё өөрчлөгддөг.
Хүмүүсийн соёл өөртөө нийт хүн төрөлхтний нийтлэг шинж болон тухайн ард түмний үндэстний өвөрмөц онцлог шинж хоёрыг агуулж байдаг. Уламжлалт хүмүүнлэгийн соёлоосоо хөндийрвөл хүн чанараа алддаг. Хүн төрөлхтний соёл тухайн үндэстний соёл органик холбоотой. 
Соёлын уламжлал нь шинжлэх ухаан техникийн соёлд эерэгээр нөлөөлдгөөр барахгүй суурь үндэс нь болдог. 
ШУТ-ийн соёл нь: XX зуунь соёлын гол чиглэл юм. ШУТ-ийн ололт амжилт гаргахын хирээр хүмүүсийн сэтгэхүйд цоо шинэ ухамсар бүрэлддэг. Соёлын амьдралд өөрчлөлт болдог. 
XX зууны Èé хагасын эхээр ШУТ-т асар их дэвшил гарснаар соёлын амьдралд гүн гүнзгий өөрчлөлт гарсан. ШУТ үйлдвэрлэл хүн хоорондын холбоо ойртон нягтарсан. ШУТ-ийн ололт нь хүмүүсийн аж төрөх ёс төдийгүй оюун ухаан төвөлшил хүмүүжилд нөлөөлсөн. Тэр чанараараа соёлд өөрчлөлт хийсэн. ШУТ технологи нь нийгмийн хөгжлийг тодорхойлогч болохын хирээр хүнд нөлөөлсөн. 
    Францын Арон /1905-1983/. Хүн төрөлхтний соёлын хөгжлийн гурав дахь үе шат бол өндөр аж үйлдвэржсэн “Мэдээллийн” нийгэм байна. Нийгмийн үйлдвэрлэлийн гол нь эрдэм судлал байна. Энэ үед эрдмийн элитүүд нийгэмд гарч ирнэ гэсэн. 
    Өнөө үед ШУТ-ийн соёлын шууд иргэншил юм. Судлаачид: Орчин үеийн хэвлэл мэдээллийн болон харилцаа холбооны бүх хэрэгсэл реклам чимэглэл, спорт, үйлдвэрлэлийн урлаг зэрэг олон нийтийг хамарч тэдний сонирхолыг илүү татаж байгаа хэсгийг нийтийн соёлын хүрээнд хамааруулдаг. Нийтийн соёл бол олон зуун жилийн түүхтэй. Нийтийн соёлыг буй болгосн ууган орон нь АНУ юм. Америкчууд ШУТ- ийн салбарт олсон амжилт нь нийтийнх соёлд их нөлөөлсөн. 
    XX зуунд фото зураг, радио, кино үүссэн нь нийтийн соёлын шинэ шат болсон. Үүний дараа телефон, телеграф, харилцаа холбооны хэрэгслүүд үүссэн. 








    XX зууны 30-аад оноос телевизор буй болсон. Ийнхүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээс бүхэл бүтэн систем тогтсон.
    Нийтийн соёл нь ардын соёлоос ялгаатай ардын соёл бол олон зуун жилийн уламжлалттай, өөрсдийн амьдралын утга учрыг илэрхийлдэг бол нийтийн соёл нь ШУТ-ийн дэвшлээр буй болдог.
    Нийтийн соёлын нэг төрөл бол реклам чимэглэ юм. Ийнхүү нийтийн соёл нь: Орчин үеийн соёлын хөгжлийн бодит шаардлагын дагуу гарсан бөгөд нийгмийн хөгжилд цаашдын явцад улам түгээмэл болох соёлын онцгой төрөл юм. Нийтийн соёлын орон зайг улам тэлж байгаа нэг зүйл бол интернет сүлжээ юм. 
    Өнөөдөр нийтийн соёлд хандаж байгаа үзэл бодлын хоёр чиглэл байна.

•    Өөдрөг үзэлтнүүд ба /оптомистууд/ дээд оюуны соёл доошоо бууж нийтийн соёлд ойртож байгаа нь нийтийн соёлыг өөд татаж байгаа юм.

•    Гутрашгүй үзэлтнүүд: Пессимистууд оюуны үнэт соёл буурч нийтийн соёлд шингэж байгаа нь оршин тогтнох байр сууриа алдаж доройтож байна.

No comments:

Post a Comment