Tuesday, May 20, 2014

Монголын сурган хүмүүжүүлэх уламжлал сэтгэлгээ
    Хүн эхийн гэдсэнд 5 сар болоод эрхтэн гүйцэж хүний төрхийг олж хөдөлгөөн эхийн төдийгүй (оюуны хөгжил) тархины ер бусын хөгжил эхэлдэг.
    Энэ үед түүнд эхийн цусаар дамжиж бүхий л нөлөөлөнүүд явагддаг.
    Эхийн гэдсэнд 9-10 сар бойжоод эхийн биенээс тасарч байгаль хэмээх нь ахуйтай золгодог.
    Хүний ертөнц хүний оюуны ахуй материаллаг ахуйн дунд ордог.
    Иймд өлгийтэй нялх хүүхэд гэдэг бол “хөгжөөгүй хөдөлгөөн, хөгжөөгүй хэл, хөгжөөгүй сэтгэхүй юм” хүнийг зөв сурган хүмүүжүүлнэ гэдэг. Энэ 3-ыг л зөв төлөвшүүлнэ гэсэн үг. Энэ бол хүнээр жинхэнэ хүн хийх үйл явц
    Хүнийг хөгжүүлж нийгмийн дунд зөв байр суурьтай оруулах нарийн төвөгтэй үйл явц улс үндэстний соёл иргэншил аж төрх ёсны онцлогоос шалтгаалж өөр өөрийн онцлоготой ажээ.
    Угаас байгалаас заяасан онцлого ч бий.
    Жишээ нь: Монгол хүн: Бие мах бодийн хувьд бүхний чийрэг нуруу намхан цээж мөр өргөн ханхар хожим бор нүдтэй хөл майг байдаг.
    Сэтгэл зүйн онцлогын хувьд: Эрс шулуун шудрага эрэмгий зоригтой үг дуу цөөн найрсаг зочломтгой ухаалаг сэтгэл сайтай нөхөрсөг. Зөн билэг билэг дэмбрэлийн талыг их боддог.
    Дутагдалтай тал нь: Залхуу наазгай цаг хугацааны эрэмбэ муутай омгорхог цаг улирал шигээ зан байдал нь хувирамтгай
    Монголчууд чухамхүү энэ онцлогт сайн мэддэг учи сурган хүмүүжүүлэх үйлд онцгой анхааралтай ханддаг байсан.
    Сурган хүмүүжүүлэх гол эзэд бол гэр бүл аав ээж ах эгч ахмадууд гэж үздэг. Гэр бүл бол нэг ёсондоо хүн төлөвшлийн төв болж ирсэн. Энэ арга ухаан туршлагыг цогцон ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлал хэмээдэг. Өөрөөр  хэлбэл “Үрээр хүн хийдэг үрээгээр морь хийдэг ухаан юм.”
    Монголчууд олон зууны туршид мал аж ахуйг эрхлэн нүүдлийн соёл иргэншилээ хадгалан түүх соёлоо уламжилж ирсний го хүчин зүйл бол үе удмаа сурган хүмүүжүүлж чаддаг байсанд оршино.
    Монгол сурган хүмүүжүүлэх сэтгэлгээг доорхий байдлаар томъёолж болно.
1.    Байгалын хүчин зүйл: жилийн 4 улирал цэнгэг агаар говь хээр тал уул ус тэгширсэн уудам нутагаа дээдэлж эх нутгаа эзний ёсоор хайрлах сэтгэлийг буй болгодог.
2.    Таван хушуу мал: эзэндээ долох чанарыг буй болгож хайрлаж хамгаалах үйлийн ачад амьд амьтныг хайрлах сэтгэлгээг буй болгодог.
3.    Хот айл: Жаргал цэнгэл уйтгар гунигны айл хотоороо хамтран эдэлж ирснээр монгол хүн багаасаа иргэншиж хүмүүждэг.
4.    Хамтын хөдөлмөр: Мал маллагаа нүүдэл суудал түүний холбогдсон ёслолууд нь хамт олонч сэтгэлыг төлөвшүүлдэг.
5.    Мал аж ахуйгаа танин мэдэх хүч нь (Амьдрах чадвар, цаг шудрага зан араншний өвчин эмгэгыг эдгээх) хүүхэд амьд ертөнцийг тавин мэдэх аргад сургаж байсан. 
6.    Гэр бүлийн харилцаа: Гэрийн эзэн гэрийн эзэгтэй тус тусын үүрэгтэй байсан. Эрэгтэй хүүхдийн ээж нь эмэгтэй хүүхдэд аав нь илүү хандаж хүмүүжүүлдэг арга нь хожим нь гэр бүлийн харилцаа бэлтгэх буй хэрэг.                                  - гэр бүлийн харилцаа бол бүхэлдээ хайр хүндэтгэлийн харилцаа байсан.
7.    Хөдөлмөр ахуйн харилцаа: Мал аж ахуйн тоног төхөөрөмж эдлэг зүйлээ бэлтгэх хоол хүнсээ базаах хувцас хунар г.м ахуйн олон хэлбэрийн ажлын явцад хүүхэд төлөвшдэг.
8.    Ардын билэг оюуны уламжлал: 
•    Баяр ёслол тоглом наадам дуу хуур гар урлал зэрэг урлагийн уламжлалт үйл ажиллагаа нь хүүхдийн сэтгэл зүй төлөвшүүлж гоо зүй гоо сайханд багтаж байсан. “Наадамд 3 даваатай найранд 3 дуутай” г.м олон сургааль санамж үг буй.
•    Эртний ном судар: Ардын аман яриа аман зохиол ардын урлаг нь сурган хүмүүжүүлэх гол хүч болж ирсэн.
Жишээ нь:1854-1907 онд амьдарч байсан. 



Ишданзанваанжилан “Амиан сургааль” хэмээх зохиолд: 
Унтахыг хэмнэвээс сэргэг хөнгөн болох                    Умдааныг хэмнэвээс судал чанга болох юу.         Уйлахыг дэвчвээс сэтгэл чанга болох юу.
Уурлахыг дэвчвээс итгэл чанга болох
Хөвгүүний сургаальгүй элмиг эр болговол
Хүнд журам бузарлаж эцэг эх гутна    
Хүүхнээ сургаальгүй зөлбин эм болговол
Хүн бүр бузарлаж аймаг ус гутна

    Цус шингэн судал хөнгөн 5 насан дээр 
Усгал уран сургаалыг хайрлах 
Чадал бадраах арван насан дээж 
Чанга хатуухан хандаж зоригыг бадраах

    Утгыг үл ухаарах 5 насан дээр 
Хонгыг хорсгож ухаарлын буй болгон
Ухаан төгөлдөрших 10 насан дээш
Уран үгийн шидээр нөмхтгөх






No comments:

Post a Comment